Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны арваннэгдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 80 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 75 нь авлигын гэмт хэргийн шинжтэй байна. Мөн төсвийн хөрөнгийн зарцуулалт, хүний нөөц томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 201 дуудлага хүлээн авчээ.