Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ хуралдаж, А.Дашзэвэгийг сумын Засаг даргаар сонгожээ. Тус хуралд нийт 29 төлөөлөгч оролцсоноос А.Дашзэвэг 62,1 хувийн санал авч сонгогдсон байна. А.Дашзэвэгийг сумын ИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн бол, АН-ын бүлгээс Т.Батзулыг нэр дэвшүүлсэн байна.
АН-ын бүлгээс нэр дэвшигч Т.Батзул 37.9 хувийн санал авчээ. Мандал сумын ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн санал авч, Засаг даргаар сонгогдсон А.Дашзэвэгийг батламжлуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид уламжилсан байна.
А.Дашзэвэгийн хувьд Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1977 онд төрсөн, багш, дасгалжуулагч мэргэжилтэй. "Ургац эрдэнэ" компанид жолоочоор ажиллаж ажлын гараагаа эхэлсэн тэрбээр "Цант ажнай" компанийн захирлаар ажиллаж байгаад 2013 оноос Хэрх тосгоны Засаг даргаар ажиллаж байсан. Аав Д.Арвин нь улсын ургац хураалтын хошой аварга тариаланч хүн байдаг юм.
С.Сүлд