Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Баян-Уул, Хөхморьт, Есөнбулаг сумдын нутагт 2023 оны дөрөвдүгээр сарын 17-21 хүртэлх хугацаанд хачигт халдварын байгалийн голомтын тандалт судалгааг гурван секторын таван цэгт газрыг сонгон авч, дээж материалаа цуглуулан авлаа. Мөн дээрх сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтан, ард иргэдээс хачгаар дамжих халдварын асуумж судалгааг авч, сургалт сурталчилгаа зохион байгуулсныг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.