Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайд “Спортлог Улаанбаатар” өдөрлөг нээлтээ хийж байна. Спортын үзүүлэх тоглолт, бүх нийтийн дасгал, марафон гүйлт, дугуйтай жагсаал зэргээс бүрдэх эл өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон албаны хүмүүс оролцох аж.Энэ өдөр төв талбайд спортын клубүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, бүх нийтийн биеийн тамирыг хэрхэн үр дүнтэй хөгжүүлэх талаар теле хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн “Би чадна” зэрэг телевизийн нэвтрүүлэг бэлтгэж, амралтын өдрийг биеийн тамирт зориулахаар төлөвлөөд буй зохион байгуулагчид нийт иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Т.Гэрэл


















































