
МОХ-ны ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт болох байсан ч хойшлогдсон. Харин энэ хурал өчигдөр ШУТИС-ийн байранд болж шинэ ерөнхийлөгчөө сонгожээ. МОХ-ны ерөнхийлөгчийг хоёр жилд нэг удаа сонгодог тул өмнөх ерөнхийлөгч Сангийн сайд асан Ч.Ганхуягийн хугацаа хэтэрч, хэл ам гараад байсан юм. Тэгвэл өчигдрийн чуулганаар өмнө нь МОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайханг сонгосон байна. Тэрбээр БСШУЯ-нд дээд боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад ажлаа өгчээ.
Х.Батсайхан нь Завхан аймгийн Улиастай хотод 1983 оны 08 дугаар сарын 10 нд төрсөн. 2004 онд "Зохиомж" дээд сургуулийн Олон Улсын сэтгүүлчийн ангийг төгссөн юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (5)