Монгол бөхийн өргөөнд орчин цагийн хэвлэлийн салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ойн барилдаан эхэлж байна. Энэ барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх оролцож байгаа юм. Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо энэ ойг Оюуныг барласан он жилүүд уриатай угтаж, Монголын хэвлэлийн салбарын түүхэн хөгжлийг харуулсан “Хэвлэл 100” бүтээлийн үзэсгэлэн гаргасан. Мөн "Оюуныг барласан он жилүүд" баримтат кино, салбарын ажилчид болон урлагийнханы хамтарсан Хүндэтгэлийн концерт зохион байгуулсан юм.


















































