Өчигдөр орой Канадын Queen Charlotte арлын эргээр 7.7 баллын хүчтэй газар хөдөлсөн талаар CNN мэдээллээ.
Өчигдөр орой Канадын Queen Charlotte арлын эргээр 7.7 баллын хүчтэй газар хөдөлсөн талаар CNN мэдээллээ.Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Хавай хавьд цунами болох магадлал маш өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж, цунами болох дохио өгчээ. Цунамийн шинж тэмдэг хүчтэй илэрч байгаа бөгөөд тус арлын далай маш хүчтэй давалгаалж эхэлжээ. Газар хөдлөлтөөр учирсан хохирлын хэмжээг гаргаж амжаагүй байна. Гамшгийн тухай Канадаас ирсэн мэдээллийн шинэчлэлийг хүргэе.
02:16 цагт Канадад ажиллаж буй CNN-ий сэтгүүлч мэйлдээ “Бид Хавайд байна. Цунамийн дохио дуугарч байна” хэмээн бичжээ.
02:09 цагт Хавай 3-7 фут хэмжээтэй давалгаалж байна. Номхон далайн цунамийн анхааруулгын төвөөс анхааруулга хийж, эргийн айлуудыг нүүлгэн шилжүүлж эхэллээ.
01:45 цагт Канадын далайн эргээр хүчтэй газар хөдөллөө. Хавайгаас цунами болж магадгүй гэсэн анхааруулга авлаа. Хэрвээ та Хавайн нүүлгэн шилжүүлэлтийн бүсэд байгаа бол хэрэгтэй зүйлсээ аваад хурдан нүүнэ үү хэмээн анхааруулав. Оройн 10:38 цагт Хавайн арлын далай анхны удаа маш хүчтэй давалгаалсан байна.
01:32 цагт “Канадуудын төлөө залбиръя” твиттерт хамгийн олон дагагдсан бичлэг болов.01:25 цагт Хавайд албан ёсоор цунами болох анхууруулга өгөв.
00:00 Канадын Массетаас 96 миллийн цаана хөдөлсөн 5.8 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Массетад мэдрэгдсээр байв.
11:40 цагт Канадын Queen Charlotte арлын эргээр 7.7 баллын хүчтэй газар хөдлөв.
Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (4)