УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн талаар манай сайт мэдээлсэн. Гэвч түүний эл шийдвэрийг намын гишүүд “У.Хүрэлсүх ганцаарчилсан тоглолт хийж, ийм шийдвэр гаргах ёсгүй. Түүнийг гишүүнээсээ татгалзах эсэхийг Бага хурлаар шийдэх ёстой” хэмээн үзэж байгаа юм.Гэвч У.Хүрэлсүх эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай тул ийнхүү өргөдлөө өгөөд байгаа юм байна. Тэрээр намын гишүүд суулт зарлаж байсан үед БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан билээ.
Хуулийн дагуу УИХ-ын гишүүн нас барсан, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар гишүүнээс чөлөөлөгддөг. Энэ дагуу У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзсан өргөдлийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч, харин намын листээр дараагийн эрхэм болох Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх аж.
У.Хүрэлсүхийг Төрийн ордонд УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай хийсэн зодооноос болж, мөн “Нэрээ сольсноос болоод УИХ-ын сонгуульд манай нам ялагдвал хариуцлагыг нь би хар толгойгоороо хүлээнэ” гэсэндээ ийнхүү өргөдлөө өгч байгаа хэмээн ярьж байгаа ч эрүүл мэндийн байдлаасаа болж, УИХ-ын гишүүнээсээ татгалзаад байгаа юм байна.
Б.Чимэг


















































Сэтгэгдэл (24)