

Бүгд найрамдахчуудын найдвар Митт Ромни сонгуулийн сурталчилгааны кампанит ажлаа Флорида мужид үргэлжлүүлсэн байна. Энэ нь асуудалтай байгаа Флоридад нэр хүндээ өсгөхийн тулд Митт Ромни сурталчилгаагаар хоёр дахь удаагаа зочилж буй хэрэг болсон юм. Ардчилсан намын Барак Обама ч мөн энэ мужид дахин зочлохоор төлөвлөж байгаа аж.
Митт Ромни Флорида мужийн Тампа хотод зочлохдоо АНУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Тэрээр гамшгийн үр дагаварыг хөнгөлөхөд тус хүргэж буй нийгэмлэгийг сайшаагаад, “Би зөвхөн өөрчлөлтийн тухай ярьдаггүй. Би өөрчлөлт хийх бодит төлөвлөгөөг гаргадаг” хэмээн хэлсэн байна.
Хоёр өдрийн өмнө явуулсан санал асуулгаар Митт Ромни, Барак Обама нар тус бүр 49 хувийн санал авч тэнцсэн юм.
Д.Идэр