УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ өнөөдөр
УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн. Түүний эл шийдвэрийг намын гишүүд
ихэд дургүйцэн хүлээн авч байгаа юм. Учир нь тэрээр УИХ-д тойргоор бус
намын листээр сонгогдсон.

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн. Түүний эл шийдвэрийг намын гишүүд ихэд дургүйцэн хүлээн авч байгаа юм. Учир нь тэрээр УИХ-д тойргоор бус намын листээр сонгогдсон. Тиймээс шийдвэрийг У.Хүрэлсүх бус намын удирдлагууд ярилцаж байж шийдэх юм байна. Энэ талаар намын дарга Ө.Энхтүвшинээс тодруулахад, “У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзана гэдгээ надад эрт хэлж байсан. Гэхдээ өргөдөл өгөх хугацаагаа тохироогүй байсан. У.Хүрэлсүх УИХ-д намын листээр сонгогдсон. Тиймээс намын зүгээс шийдвэр гаргана. Нам болон УИХ хүлээж авч байж дараагийн хүн тангараг өргөх эсэхийг ярилцана” гэлээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (5)