Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд
11:00 цагт “Монгол бөө, түүний засал, уламжлалт анагаах ухаан” үзэсгэлэн нээгдэнэ.
НЗДТГ-ын үүдэнд
11:00 цагт иргэн О.Энхмаа түлэнхийн төвийн газар дээр барьсан барилгыг нураах шаардлагыг хотын даргад мэдэгдэл өгнө.
“Монгол Арт” галерейд
11:40 цагт БНСУ-ын Урлагийн музейн үзэсгэлэн нээгдэнэ. Мөн Вьетнам улсын зураачдын үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
Иргэн Э.Одбаярыг хууль бусаар баривчилж, өөрт нь мэдэгдэлгүй нууцаар шийтгэл оногдуулж, өршөөлд хамруулсан талаар хэлэлцэнэ.
- Швейцарын Хөгжлийн агентлагаас зарласан “Өнгөрсөн-одоо-ирээдүй” гэрэл зургийн уралдааны дүнг танилцуулна.
- Залуу монголч эрдэмтэн судлаачдын олон улсын зуны ээлжит сургалт үргэлжилж байна.