Их тойруу гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 08-ны 22:00 цагаас зургаадугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх аж.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)