Уншигч та бүхэнд "Амралтын өдрийн жор" булангийн өнөөдрийн дугаарт Эрүүл хооллолт, турах дэглэм барьж буй хүмүүст тохиромжтой амны зугаа гаргах амттан болох Овъёосны кекс хийх жорыг хуваалцаж байна.
Орц:
Овъёос - 3 аяга /360 гр/
Сүү - 1 аяга /240 мл/
Гадил - 3ш Өндөг - 2ш
Ванилын ханд - 1 ц.х
Хөөлгөгч нунтаг - 2 ц.х
Давс - 1/4 ц.х
Дурын жимс: үзэм, нэрс, аньс эсвэл наран цэцгийн үр
Хийх заавар:
1. 180С-т шарах шүүгээгээ урьдчилан халаана.
2. Дэрэх бүх орцуудаа сайтар холино.
3. Зориулалтын хэвэндээ хийгээд, 30 минут шараад боллоо. Хөргөөд хүйтнээр идвэл илүү чихэрлэг амттай байдаг.
Сэтгэгдэл (1)