Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өнгөрсөн хоногт 1762 дуудлага иржээ. Үүний 1485 нь зөрчлийн шинжтэй бол 75 нь гэмт хэргийн дуудлага мэдээлэл байна.
Шуурхай илрүүлсэн 45, нөхөн илрүүлсэн 13, хүний биед халдах 100, хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 65, хулгайлах 25 дуудлага бүртгэгджээ.
Харин эрүүлжүүлсэн 66, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 90 дуудлага мэдээлэл иржээ.