Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд "Залуучуудын сарыг" тохиолдуулан Алтайн залуус чуулга уулзалтыг зохион байгуулсан. Ганц бие залуусыг танилцуулах үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсны үр дүнд өнөөдөр хосууд гэрлэлтээ батлуулж байна. Тэдэнд 100 жилийн ойг тохиолдуулан өргөө цагаан гэр бэлэглэлээ. Тус уулзалтад гэр бүл зохиож амжаагүй 1000 гаруй ганц биe залуус оролцсон. Эдгээр залуусаас 20 хос төрж, гэрлэлтээ батлуулжээ. Харин өнөөдөр түүхт ойн хүрээнд эдгээр 20 хосын төлөөлөл болгох гурван хос хуримаа хийж байна. Гэрлэлтээ батлуулсан залуу хосуудад өргөө цагаан гэр бэлэглэж байна