Өнөөдөр буюу наймдугаар сарын 2-ны өдрийн 12:00 цагаас эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Налайх дүүргийн 1-р хороо Туулын гүүр, Босса дэлгүүрийн орчим үер бууж зорчих хэсэг бүрэн хаагджээ. Иймд Горхи-Тэрэлжийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Яг одоо Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Налайх АЗЗА, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төвийн нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй, 6 техниктэйгээр ажиллаж байна.