Хүй долоон худагт "Даншиг наадам-Хүрээ цам" наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Улаанбаатар хотод үер бууж, хүний амь эрстэж байхад наадам хийж буйг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилж байна.
Энэ асуудалд НЗДТГ-ын ХМОНХХ-ээс тайлбар өгөв.
Тодруулбал "Даншиг наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос олон эрдэмтэн, бөх ирсэн тул уг арга хэмжээг явуулаад дуусгахаар боллоо.
ГХЯ-аар дамжуулан олон улсад наймдугаар сарын 5-нд даншиг наадам болно гэж эртнээс зарлагддаг болохоор тэд их зардал гаргаж ирдэг, шууд цуцалж болдоггүй.
Үер усны нөхцөл байдал гамшгийн хэмжээнд байгаа ч уламжлалаа бариад дуусгахаас өөр аргагүйд хүрээд байна" хэмээн тайлбарлалаа.
Сэтгэгдэл (5)