Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ энэ сарын 3-ны өдөр огцорсон билээ. Улмаар МАН-ын Удирдах зөвлөл зургаадугаар сарын 6-ны өдөр хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах Бага хурлын товыг зарласан юм. Энэ дагуу өнөөдөр буюу зургадугаар сарын 9-ний өдрийн 11.00 цагаас МАН-ын Бага хурал болно. Эл хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм.
Ташрамд, хуулийн дагуу шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарна. Түүнчлэн Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайд болох юм.
Сэтгэгдэл (1)