Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
9:00 цагт: Олон улсын физик, математикчдийн хурал Улаанбаатар галерейд эхэлнэ.
9:00 цагт: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээнд Монгол, Хятад хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурах үйл ажиллагаа ЗТЯ-нд болно.
11:30 цагт: Боловсролын яамнаас багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө.
12:00 цагт: Tatar, Dijital, Quiza, 3 охин хамтлагийн “One Stage’’ тоглолтын хэвлэлийн хурал “Блью Скай”-д болно.