зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Соёлын түүхэн орон зай "Урт цагаан"-ыг санал асуулга нэрийн дор буулгах нь зөв үү?

2023-11-04
0
ЖИРГЭХ
Зургийг Г.Очбаярын цахим худсаас ашиглав.

Урт цагааны барилгыг нурааж, дахин төлөвлөхөөр иргэдээс саналыг https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар дамжуулан авч эхэлсэн билээ. Санал асуулга долоо хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар 2,166 буюу нийт санал өгсөн иргэдийн 96 хувь нь "Цэцэрлэгт хүрээлэн байгуулах"-ыг дэмжсэн байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ. 


Соёлын түүхэн орон зай "Урт цагаан"-ыг санал асуулга нэрийн дор буулгах нь зөв үү?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Урт цагааныг буулгаж цэцэрлэгт хүрээлэн барих уу? эсвэл дахин төлөвлөж барилга барих уу? гэсэн санал асуулга явуулж байна. Товчхондоо, энэ санал асуулгын үр дүн нь Урт цагааныг бөөнөөрөө буулгахыг зөвшөөрөх санал асуулга юм. Буулгахгүй хуучин хэвээр нь хадгалж үлдье гэсэн асуулга энд алга. Энэ санал асуулга нь Монгол Улсын анхны модернист барилгыг буулгахыг олонхийн саналаар дэмжүүлэх гэсэн үйл явдал гэж харж байна.

Урт цагааны барилга нь Улаанбаатар хотын орчин үеийн хот байгуулалтын түүхийн биет илэрхийлэл, модернизмын урсгалын төлөөлөл бүхий түүх, архитектурын дурсгал учраас уг барилгыг буулгахыг эрс эсэргүүцэж байна.

Урт цагааны барилга, орон зайд шингэсэн түүх, архитектурын үнэ цэнийг тодорхойлбол:

1. Урт цагааны барилгын зураг төслийг Монгол Улсын хоёр дахь архитектор Б.Дамбийням зохиосон.

2. Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхдугаар ерөнхий төлөвлөгөө (1954-1961 он)-ний дагуу 1961 онд “Үйлдвэр хоршооллын худалдаа, үйлчилгээний нэгдсэн барилга” нэртэйгээр баригдсан.

3. Ашиглалтад орсны дараа Улаанбаатар хотын хамгийн урт цагаан барилга байсан учраас олон нийтийн дунд “Урт цагаан” гэж нэршсэн.

4. Урт цагааны барилга нь Монголын орчин үеийн модернист загвартай анхны барилгуудын нэг.

5. Хоршоологчдын хөрөнгөөр баригдсан Урт цагааны барилга нь Монголын орчин үеийн анхны худалдаа үйлчилгээний төв.

6. Урт цагааны гудамж бол Улаанбаатар хотын хамгийн эртний гудамжны нэг бөгөөд Богдын хүрээ хэмээх хуучин хотын худалдааны төв гудамж байв. Энд анхны гуанз 1857 онд нээгдсэн.

7. Архитектор Б.Дамбийням Урт цагааны барилгын зураг төслийг зохиохдоо хуучин худалдааны гудамжны орон зайн төлөвлөлтийн онцлогийг Урт цагааны барилга, орон зайд тусгаж, уламжлал, шинэчлэлийг хослуулан харуулсан.

8. “Урт цагаан” гэдэг үгийг Улаанбаатарчууд бүгд мэддэг учраас хотын орон зайн таних тэмдэг болдог. Хүн бүрийн мэддэг, байршил заасан ийм таних тэмдгүүд хотын амин сүнсийг бий болгодог.

9. НИТХ-ын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 28/13 дугаар тогтоолоор батлагдсан "Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн үндэслэл" хот төлөвлөлтийн баримт бичигт Урт цагааныг “тусгай хамгаалалтанд авах барилга байгууламж” (2.6.1) гэж үзэж, Нийслэлийн 2-р зэргийн хамгаалалтад авах, мөн шинээр сайжруулахдаа “хэвээр хадгалах”, “фасад өнгө төрхийг хэвээр хадгалах” төлөвлөлтийн зарчим баримтлах, “Дурсгалт цогцолбор гудамж талбай, барилга байгууламж бүхий газар нутаг” хэлбэрээр хамгаалахыг тодорхой зааж өгсөн байна. Хот төлөвлөлтийн энэхүү баримт бичиг эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй.

Сүүлийн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хот байгуулалтын бодлого, түүнийг хэрэгжүүлэгч нийслэлийн Засаг даргуудын үзэл бодол нь хотын түүхийн туршид бий болсон соёлын түүхэн орон зайг устгах, нийслэлийн түүхэн дүр төрхийг өөрчлөхөд чиглэж байна. Эдүгээ Урт цагааныг буулгах санал асуулга нь түүнийг хадгалж хамгаалахад огт чиглээгүй гэдгийг бид харж байна.

Урт цагааныг буулгавал бид Урт цагааны барилгад шингэсэн түүх, архитектурын амин сүнсийг алдахаас гадна Урт цагаан гэсэн хотын иргэн бүрийн мэддэг орон зайн байршил заасан онцгой нэр, таних тэмдэггүй болно.

Урт цагааныг буулгах биш, сэргээн засварлаж, хотын соёлын түүхэн дүр төрх, ой санамжийг хадгалж үлдэх нь хотын захиргааны хариуцлагатай, үндсэн үүргийн нэг байх ёстой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
“Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • Sarantsetseg (66.181.161.151)
    Zow shvv tvvhen barilga sergeewel zvgeervv
    2023 оны 11 сарын 08 | Хариулах
  • архитекторууд мундаг (202.5.206.95)
    энэ шинэ дарга чинь тэгээд ажлаа мэддэггүй,хууль журмаа сайн судлалгүй хий сэтгэл хөөрлөөр асуудалд ханддаг нь харагдлаа,арай ичмээр юм,мэргэжил гэж ийм сайхан архитекторууд хотыг авч явах хэрэгтэй байна
    2023 оны 11 сарын 08 | Хариулах
  • Иргэн (66.181.187.140)
    Одоо байгаагаар нь байлгах боломжгүй нурж эхэлсэн. Харин цогц ахуйн үйлчилгээний төв хотод үгүйлэгдэж байгаа нь үнэн тул шинэ урт цагаан зөвхөн ахуйн үйлчилгээний төрөлжсөн төв барих нь зүйтэй. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид шахагдан подволд орж, уран гартнуудын оронд "би чадна" гэгч нар гарч иргэдэд үйлчлэх үйлчилгээг гутааж байна. Иймд олон ажлын байр бүхий нэгдсэн үйлчилгээний төв барих нь зөвөө!
    2023 оны 11 сарын 07 | Хариулах
  • зочин (59.153.86.111)
    50-60 аад онд баригдаж хотын орчин үеийн төлөвийг анхлан тогтоосон байшин барилгуудыг нураах гэж их улайрцгаах юм . хотын түүх дурсамж эдгээртэй чинь хамт явдаг юм . хөдөөнөөс орж ирчихээд хотын түүх соёлыг устгаад байх эрхийг хэн та нарт өгсөн юм бэ . их сургуулийн байшин буулгахаар зэхээд тавчихсан байх юм .тийм их оюутан багтаж барахгүй байгаа юм уу чанаргүй сургалтаар мөнгө хийцгээхээ боль
    2023 оны 11 сарын 06 | Хариулах
    • Чи дотор нь байдаг биш яаж мэдэх юм, угаасаа нураад жорлонгууд нь өмхийрөөд хөгц мөөгөнцөрийн үржүүлгийн газар болоод лав 30 жил болов
      2023 оны 11 сарын 06
  • Зочин (103.212.117.239)
    Маш мэргэн санаа байна . Сэргээх нь их оновчтой .
    2023 оны 11 сарын 06 | Хариулах
  • Иргэн (103.212.119.158)
    Нураасан нь дээр ээ. Ер нь ч анхнаасаа гоё барилга байгаагүй дээ. Одоо бол арай ч дээ гэмээр.
    2023 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.182.187)
    хагасыг нь нураасан шүү хурдан нураа удах тусмаа хэрүүл нэмэгдэнэ чмар юмны дурсгал хоршоолол нийгэмлэг гэж л байсан даг
    2023 оны 11 сарын 05 | Хариулах
    • Үнэн2
      2023 оны 11 сарын 05
  • Зочин (139.5.216.181)
    Улаанбаатар хотын түүхээ мэдэхгүй, орон нутгаас голдуу ирсэн нөхөд энэ хотыг сүйтгэж гүйцлээ дээ. Хэдэн зуун жилээр дархан цаазтай байсан уулыг ухаад, барилга бариап дууслаа. Одпоо 100 жилийэн туршид арилжаа наймааны газар байсан гудамжийг үгүй хийх нь ээ. Байшин нь муудсан нураад байГаа бол оронд нь хуучин чиглэлээр нь үйл ажиллагаа явуулах : уран дархан, оёдол захиалага г.мэт үйлчилгаа худалдааны орчин үеийн барилга бүхий /машингүй/ явган зорчдонг зүлэг мод бүхий гудамж болгоосой
    2023 оны 11 сарын 05 | Хариулах
  • Иргэн (66.181.180.181)
    За энэ байлаа гээд дэлхийг дэлдийлгэх ямар түүх өгүүлэх билээ Бохир завааны үүр болсон хэцүүхэн юм байх ч билээ Буулгаад ногоон байгууламж болгох нь иргэдэд хэрэгтэй
    2023 оны 11 сарын 05 | Хариулах
    • Зөв
      2023 оны 11 сарын 05
  • Зочин (103.212.116.250)
    Одоо ч хүмүүс барилга шавааралдсан газараас зугатах болждээ
    2023 оны 11 сарын 05 | Хариулах
  • Си (103.212.116.250)
    Түүхсээд байх юу байхавдээ. Наймаачид үүрлэсэн л газар. Нураагаад өндөр ганц барилга болгож цэлгэр талбай гаргавал зүгээр.
    2023 оны 11 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.9.46.166)
    хуцалгүй нураа,буулга....... Цэцэрлэгт хүрээлэн болго
    2023 оны 11 сарын 05 | Хариулах
  • Иргэн (59.153.114.19)
    Эргүүтээд байгаарай. Тэрнээс илүү түүхийн дурсгалтай байшингуудаа хамгаалж чадаагүй байж элэнцгийн чинь хотын төвд сарампай байшин үлдээх вэ???
    2023 оны 11 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Нураах нь зөв.түүхийн дурсгалт гэх юм байхгүй.Одоо бол гутамшиг болсон газар.Хэдэн түрээслэгчдийн оромж....Маш бохир, үнэр гэж зуны цагт хажуугаар нь явахад хэцүү байдаг.
      2023 оны 11 сарын 05
  • МОНГОЛ (66.181.181.147)
    ХОЁР ТАЛДАА ХӨНГӨН ЗУУШЬ КОФЕ ЦӨЙГААР ҮЙЛЧИЛДЭГ ДУНДАА УСАН ОРГИЛУУР, МОД УРГАМАЛ БҮХИЙ НИЙТИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ
    2023 оны 11 сарын 05 | Хариулах
    • Zochin
      Usan orgilur hereggye.zygeer l heseghen ch bolov gazar mod uvs bolgood boloo.haa yavsan gazraa l uuj esvel ideh sonirholtoi tuvugtei hymyys ve?gants alhaad l delgyyr,hoolnii gazar,kafe..zyger l neg 5,3n mod,uvs,tsetseg harj zogsood,suugaad,5alhchih gazar l haa saigyi dutagdaj bn.utaggyi olon zah,hudaldaanii tub dagaad l buun tygjee bolij yz
      2023 оны 11 сарын 05
    • Hotyn irgen
      Zuv.
      2023 оны 11 сарын 05
  • Зочин (139.5.216.183)
    Буулга.
    2023 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (139.5.218.66)
    Урт цагааныг ямар соёлын түүхэн орон зай энэ тэр гэж солиорох хэрэг юу байна, олон үггүй буулгах нь зөв, угаасаа ашиглах боломжгүй болчихсон барилга ш дээ, байлгаад байсан ч удахгүй нураад унана
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
  • Irgen (202.9.46.189)
    Erh medeltnyyded tyyh yamarch hamaagyi luivar hiij l Syrsan luivarchid shyydee
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
    • Энд ямар юмных нь түүхийн дурсгал байдгийм үтэр түргэн түрж нураагаад оронд олон түмэн иргэддээ хэрэгтэй тустай зүйл л барилдаа юунаас айгаад хэнээс асуух гээд чичрээд бгаам
      2023 оны 11 сарын 04
  • Зочин (66.181.161.234)
    Урт цагаанийг буулгасан нь дээр тэнд чинь болж бүтэхгүй болгоныг хийж бдг ёрын газар
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (176.66.87.78)
    Мөнгөн ус хадаглаж хэргэлдэг гэдэг их хэмжээгээр..
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.92.176)
    Буулгах нь буруу
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.164)
    Нураа
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.185.174)
    Зургийг нь сайн авч макет хийж үлдээгээд нураагаад цэцэрлэгт хүрэнлэн хиийх эсвэл дахин төлөвлөлтөндөө одоогийн дүр төрхийг нь алдулахгүй хийх
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
    • Хотжав
      Доороо олон машины зогсоолтой орчин үеийн шийдэлтэй, урт цагаан нэрийн хуудастай цагаан гантигаар бий болговол дотор нь олон ажлын байртай ,том архитектур дунд зураг төсөл зарлах ,олон нийтийн санал авах дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж баривал ,хотын өнгө үзэмж ,цаашлаад тэр хавийн оршин суугчид хол явж түгжрэл үүсэхгүй ,цаг алдахгүй зөв шийдэл их гарна ,чадахгүй бол дэлхийн том архитектураас санал бодол авахад буруудахгүй болов уу ,,ирээдүйгээ харсан зөв шийдвэр гаргах хэрэгтэй, юм хийхээр эрх мэдэлтэй хэдэн эх орон ч бус нөхөдүүд мөнгө хусгаад ,гадны дайсагнасан нөхөдүүд орж ирж үймүүлээд шийдчих бий аймшигтай баахан мөнгө үрж авах ч биш нураах ч биш болох бий ,цэцэрлэг гэж худалаа дулаан орон биш тэгээд ч тийм том талбай биш хэдэн мод сандал тавина арчилж чадахгүй ,
      2023 оны 11 сарын 04
  • ард (202.9.40.251)
    түүхийг одоо бичиж байна, түрээслэгчдийн ард нуугдсан хоржин нөхдүүдийг шалгах хэрэгтэй
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
  • Dembee (59.153.114.198)
    Хуучны барилгыг буулгаж болохгүй , үлдээх хэрэгтэй түүхийн дурсамжтай газар шүү дээ, монголд газар олдохгүй бишдээ
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Олон хүний өжлын байр шүү ЖДҮ эрхлэгч нар гэртээ үйлдвэрлэл явуулж байна.Тэднийг чиглэлээр нь төрөлжүүлээд ажлын байртай болговол жуулчдын нүдийг хужирлаж зоосыг цуглуулаад МОНГОЛ БРЕНД ЭНДЭЭС ОЛОН ТӨРНӨ ДӨӨ.СУУРЬ НЬ ХУУЧИН МАЯГТАЙ ОЛОН ДАВХАР АЖЛЫН БАЙР ОДОО МАШ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
      2023 оны 11 сарын 04
  • Зочин (211.36.151.27)
    Бүгдийн нураагаад газар доор 5 давхар зогсоол бариад дээр нь ёстой цэцрлэгт хүрээлэн барих хэрэгтэй
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.115.226)
    ЭСЭГУ ЛАЛРУУД ТОНИЛ ХУРДАН ГАЗАРТАИ ТЭГШИЛ
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
    • Нураахад амархан датор ажиллаж байгаа ажилчдыг бодож үзвүү
      2023 оны 11 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
    9 цаг 15 мин
  • “Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
    10 цаг 31 мин
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
    11 цаг 23 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 28 мин
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
    12 цаг 28 мин
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    12 цаг 41 мин
  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
    12 цаг 52 мин
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    13 цаг 11 мин
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    13 цаг 29 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    13 цаг 46 мин
  • Монголчуудын цайлах ЁСОН
    13 цаг 59 мин
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    14 цаг 25 мин
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    14 цаг 34 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 цаг 44 мин
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    14 цаг 46 мин
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    14 цаг 50 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    14 цаг 54 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    15 цаг 18 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    Уржигдар 17 цаг 54 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
24 баримт
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК