зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зурхай: 12-р сар танд юу зөгнөж байна?

2012-12-01
0
ЖИРГЭХ

  245058b9d87120ccbigХонь
  Энэ сарын эх хониныхоны гэр бүлийнхний хувьд хүндхэн үе ирээд байгааг анхаар. Ганц бие хониныхон санаандгүй хүнтэй уулзаж магад. Харин жолооч хониныхоны хувьд их анхааралтай байх хэрэгтэй. Анхаарлаа сарниулах эсвэл гарцаагүй хий хоосон мөрөөдөх нь гай болон осолд хүргэж болзошгүй. Зарим хониныхон өөрсдийн бүтээж бий босгосон ажлаа золиослон илүү таашаал, сэтгэл хангалуун байдлыг авч чадах ажлаар солино. Санхүүгийн байдлаа хэвийнээр авч үлдэхийн хүсч байгаа бол очих дуртай үнэтэй газрууд луугаа зүглэхээ цөөл. Нэмэлт орлого авчрах шинэ арга замыг сайжруулах тань таны чухал зорилго болох төдийгүй тавьсан зорилго өөдөө тууштай зүтгэвэл та үр дүнг нь хараад үнэхээр баяртай байх болно. Атаархал, сэтгэл хөдлөл хоёулаа чухал дүрд тоглох учир та үйл хөдлөл хийхээсээ өмнө бүтэлгүй болох эсэх хүчин зүйлийг тооцох хэрэгтэй. Арга хэмжээ авахдаа бэлэн бай. Хичээл зүтгэл үгүй бол ашиг орлого үгүй гэсэн үг. Сарын сүүлээр санаснаа гүйцэлдүүлэх, шинэ ажил эхлэхэд тохиромжтой. Таны эрч xүч эргэн тойрныхонд тань эерэгээр нөлөөлнө.

Үхэр
  Хаана хэнтэй байна гэдгээ сайтар тооцож үзэхгүй бол эрсдэлтэй үйлдэл хийж мэднэ. Үхрийнхэний хүмүүстэй байх дуртай зан бусдад илэрхий харагдах бөгөөд ажил хэргээ олон хүнтэй хөгжилтэй орчинд явуулах нь сайхан туршлага болно. Удаан урагшилж байгаа төсөл таныг зовоож төсөлд тавих найдварыг агуулж, гуниг төрүүлнэ. Цагийг нь тулгасан худалдан авалт үнэтэй тусч магадгүй. Та нарын зарим нь хандив цуглуулах, нийллэг, шинэ жилийн үдшийг зохион байгуулах ажилтай байж магад. Хосуудын хувьд сайхан үе байх бөгөөд ганц бие хүмүүс ч таныг хайр дурлалын явдлынхаа талаар ярилцахад таатайгаар хүлээн авна. Хэрэв та мөнгө муутай гэхдээ цаг завтай байгаа бол буяны байгууллагад сайн дураар туслах хэрэгтэй. Таны энэ хадив мөнгөөр тусласнаас илүү хүмүүсийг баярлуулж болох юм. Харин сарын сүүлээр осол гэмтэлд орох нөхцөл урьд урьдаас их байгааг анхаар. Ахуйн цахилгаан хэрэгсэл ашиглах, машин барьж хөдөлгөөнд оролцох болон бусад хамааралтай зүйлд сонор сэрэмжтэй хандахыг хүсье.

Хамтатгах
245058b9d87120ccbig   Энэ сарын эхээр тамирчин ихрийнхэний хувьд спортын арга хэмжээнүүдэд амжилт гаргах болно. Оролцогч байхаасаа үзэгч байхыг илүүд үздэг хүмүүс хүртэл тусгай үйл ажиллагаанд оролцож маш өндөр таашаал авна. Ихрийн ордны оюутнуудын хувьд явц удаашралтай байна. Анхаарал ихээр шаардах хичээлээ давтахаа түр зуур хойшлуулах нь зүйтэй. Хэрэв та ганц бие бол хамгийн сайн найзтайгаа хамт цагийг өнгөрөөж тайвшрал авч болох юм. Зарим нэгэн ихрийнхэн хотоос гарч, замын бөглөрөл, хотын амьдралын шуугианаас холхон салхилж магад. Хувь заяныхаа төлөө тэмцдэг ихрүүд харин ажил хэргээ зугаа цэнгэлтэй хослуулах нь туйлын хүслээ илүү хурдан биелүүлэхэд чинь тус болох юм байна гэдгийг мэдрэх болно. Олон нийтийн арга хэмжээ хэн нэгэн онцгой хүнтэй учрах боломж олгоно. Харин ганц бие ихрүүдийн найзаараа юм уу интернэтээр дамжуулан зохион байгуулсан сохор болзоо амжилт авчирч гайхшруулна. Сарын сүүлээр онцгой ажлын боломж гэнэт гарч ирнэ. Та сэтгэлээ хоёрдуулалгүйгээр өөрийн боломжийг олж харахыг хичээ. Энэ сонголт нь таны ирээдүйд асар их нөлөөлнө гэдгийг сана.

Мэлхий
   Ганц бие мэлхийнхэн өөрийн зүрх сэтгэлээ чагна, тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Таны хайр дурлал цэвэр ариун ёстой. Харин гэнэн нэгэн бол зүрх сэтгэлээр тань бусад хүн тоглохыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Санхүүгийн эртний асуудлууд гарч ирж, даамжирч болзошгүй. Хүсэл санаагаа эерэгээр залахгүй бол усан онгоц хөмөрч байхыг хүсэхгүй газраа очиж мэдэх л болов уу. Сарын дундуур гарах ажлын ахиц дэвшилд та одоо л сэтгэл хангалуун болж байна. Эсрэг талаас та гэнэтийн санал хүлээж авах бололтой. Ирсэн саналыг маш сайтар бодож үзэх хэрэгтэй. Амьдралын хэтийн төлөв хэрхэн өөрчлөгдөхийг та нүдээрээ харна. Наад зах нь нохойгоо дагуулаад гадуур алхах нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Харин зарим мэлхийнхэн үрийн зулай үнэрлэж, хүүхдээ халамжлах хэрэг гарна. Та эхнээсээ л үнэнч шударга замаар явж чадвал амьдралаа цэцэглүүлж чадна. Харин зарим нь бизнесийн ажлын хүрээнд хил нэвтрэхийн далимд цагийг сайхан өнгөрөөж, амарч ирээд таны хайртай бүх хүмүүс тантай хамт байгаа гэдгийг харах болно. Сарын сүүлд хийгдэх бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үед өөрийн зөн совиндоо итгэхийг хүсье. Хэрэв та ганц бие биш бол ажилдаа дарагдан хувийн амьдарлаа жаахан цалгардуулж мэдхээр байна. Түүнээс ирсэн дуудлага, зурваст хариу илгээхийг хичээгээрэй.
Дэлгэрэнгүй »

245058b9d87120ccbigАрслан
     Сарын эхээр удирдлагын үүрэг даалгаврыг сайн биелүүлж чадахгүй байгаа бол олдож буй боломжийг ашигла. Бусадтай харилцах харилцаа таатай сайн байна. Ирээдүйн санхүүгийн аюулгүй байдалд нєлєєлєх даалгаврыг биелүүлж чадахгүй байгаа бол тусламж ав. Арслангынхан ажлын болон хувийн шалтгаанаар ийш тийшээ илүү их явж магадгүй. Машинаа эвдрэлгүй бүрэн бүтэн байлгах шаардлагатай. Насаар ахмад хєршид тань тусламж анхаарал халамж хэрэгтэй бол аль болох ойр байж сайн хєрш бай. Сарын дундуур нийгмийн бүлэг, клубийхнээс болж санхүүгийн асуудал үүсч магадгүй. Хєрєнгє оруулалт, газар байшингийн үнэ нэмэгдэж таны орлого єсєх болно. Ноогдол ашгаа удахгүй авбал мєнгєє хэрэгцээтэй зүйлд зарцуулаарай. Мєнгєний тухай хуульзүйн байгууллагад гарын үсэг зурах, санхүүгийн стандарт судалгаа хийх нь будилах хандлагатай. Бүтэн жилийн амжилт, алдаагаа дүгнэн, олны хөлд дарагдан гэр бүлийнхнийхээ хүсэн хүлээсэн хүндлэлийг биелүүлж халуун дулаан байх нь таны эрч хүчийг нэмэх болно. Хайр дурлал, гэнэтийн учрал уулзалтаар бялхсан cap болж өнгөрчээ.
Дэлгэрэнгүй »

Охин
  Сарын эхээр охиныхон хүсэл мөрөөдлийнхөө хойноос явахыг од эрхэс танд уриалж байна. Хөнгөн, хуумгай алхам хийхгүй байхын зэрэгцээ гарах ёстой гарлагыг шууд гаргаж байх хэрэгтэй. Гэнэт их хэмжээний олз ашиг тохиохыг үгүйсгэхийн аргагүй. Сугалааны тасалбар худалдан авч, азаа туршаад үзэхийг танд зөвлөж байна.Хэрэв танд хилийн чанадад аялж зугаалах боломж тохиовол бүү татгалзаарай. Энэ нь гайхалтай мэргэжлээ шинээр эхлүүлэх үндэс болох ч юм бил үү. Харин сарын дундуур хадмууд бухимдал төрүүлж болзошгүй байна. Та өөр хэн нэгэнд татагдаж эхлэх бололтой. Анх эхэлж төрсөн сэтгэгдэлээ дагаж зорилгодоо хүрэхийн төлөө тодорхой алхам хий. Уран бүтээлч байдал таны эрч хүчийг нэмэх бололтой. Та оюунлаг учраас шинэ түвшинд очихыг эрэлхийлнэ. Сарын сүүлээр охиныхоны эрүүл мэнд доройтож болзошгүй тул эрүүл мэнддээ анхаарч эхлэхгүй бол ажлын ширээнээсээ удаан хугацаагаар холдож мэдэхээр байна. Хоолны дэглэм сахиж байгаа охиныхоны хувьд хоолоо тохируулж идэх нь чухал.
Дэлгэрэнгүй »

Жинлүүр
  Азтай байдал үргэлжилсээр байгаа хэдий ч жинлүүрийн ордны оюутан сурагч, багш, жуулчдад хэд хэдэн асуудал тулгарах болно. Анхаарал шаардсан ажил амархан дуусах хэдий ч нэг ажилд хэтэрхий их автах хэрэггүй. Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө эерэг хэвээр байна. Ашигтай харилцаа холбоо танд гайхалтай нөлөө үзүүлэх бөгөөд сайхан боломж олдох болно. Зарим нэг асуудал танаас маш их хүч чадал шаардах бөгөөд жинлүүрийн ордныхон өөрсдийн шинэ чадвараа нээх болно. Ганц бие жинлүүрийнхэний амьдралд шинэ хүн гарч ирэх бөгөөд тэд танд маш их татагдах болно. Од эрхэсийн зүгээс хайр дурлалын харилцаанд эерэг нөлөө үзүүлж буй тул энэ үеийг ашиглан хайрттайгаа илүү их ойлголцохыг хичээ. Санхүү, худалдааны салбарт ажилладаг жинлүүрийнхэн бизнесийн хэлэлцээр хийх үед гарсан ямар нэг саадыг амархан даван туулах болно. Хэрвээ хайр дурлалын харилцаагаа амжилттай байлгахыг хүсвэл хайртай хүндээ бүрэн итгэ. Орчлон ертөнц танд эерэг, алиа хошин өөрийнхөөрөө байхад нөлөөлөх тул энэ жилийн сүүлийн өдрийг ах дүү найз нөхөдтэйгөө өнгөрснийг дүгнэн алдаа оноо ололт амжилтаа тэмдэглэн хуучин оноо үдэж шинэ оноо угтан аваарай.
Дэлгэрэнгүй »

245058b9d87120ccbigХилэнц
  Сарын эхээр та ажил үүргээ биелүүлэхийн тулд хүмүүсээс зайгаа барьж эхлэх хэрэгтэй болж мэднэ. Аливаа үйлдэл хийхдээ хэт их яарах хэрэггүй. Хэзээ ухарч хэзээ давшлахаа мэддэг байх нь тун чухал. Ажлын ярилцлагад орох гэж байгаа бол бүх бичиг баримтаа авсан эсэх, яарч сандрахгүй байхад гол анхаарлаа хандуулаарай. Гэрт гэнэтийн зочин ирж, гадуур явах ажил талаар өнгөрнө. Харин зочин тантай хамт гадагш гарахыг хүсвэл бүү татгалзаарай. Харин та санхүүгийн байгууллагаас зээл хөөцөлдөж яваа бол таатай мэдээ сонсох нь бололтой. Таны ялалтанд хүмүүс халуун дулаан үгсийг харамгүй хайрлахаас гадна өөрийн болон санааг бусдад итгүүлж чаддаг авъяас энэ л таны хийх ёстой зүйл гэдгийг харуулах болно. Бусдын хараат бус, чадварлаг нэгэн таны анхаарлыг татна. Хилэнцийнхэн өөрийгөө хэт их ачааллын ард дарж суухын оронд амралтын өдрөөр хайртыгаа дагуулаад салхинд гарахыг хичээгээрэй.
Дэлгэрэнгүй »

Нум
   Сарын эхээр үзэл бодлоо солилцохоос зайлс хий. Осол гаргах эрсдэл өндөр хэвээр байна. Эрсдэлтэй эсвэл аюултай үйл ажиллагаанд оролцох нь амиа хорлох явдал болно. Хувиараа хөдөлмөр эрхлэгч нумынханы хувьд байгаа байдлыг хэвээр нь орхих уу эсвэл өргөжүүлэх үү гэдэг асуудал босч ирж, цухалдуулж болох юм. Шинэ бизнес эсвэл орлого олох ажил эхлүүлэх санаанууд цагаа олж орж ирэх болно. Ганц биечүүд онцгой романтик нэгэнтэй учирч болзошгүй. Сарын сүүлээр сар матрын ордод байгаа энэ үед тулгарсан харилцааны асуудлынхаа талаар эргэцүүлэн бодох боломж олдоно. Санхүүгийн асуудал тань анхаарлын төвд хэвээр байх болно. Хэдийгээр бүх зүйл сайхан байгаа мэт боловч түрийвчин дэх мөнгөтэй чинь холбоотой асуудалд болгоомжтой байх хэрэгтэй. Маш олон оддын хандлага таны тулд байгаа тул итгэлтэйгээр хоёр биендээ зориулсан газар бэлтгэж үлдсэнийг нь хоёр биенийгээ хайрлах хайрандаа даатга.
Дэлгэрэнгүй »

Матар
   Сарын эхээр байр сууц, гэр бүл ба үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууддаа дахин үнэлгээ хийлгэх, бүтцийн өөрчлөлт хийх боломж гарч байна. Хэрэв та ганц бие бол болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь янаг амрагийн явдлын талаархи таны үзэл бодол тун гэнэн, бодит биш байж болох юм. Ах дүүстэйгээ ч юм уу эрх мэдэл бүхий эмэгтэйтэй харьцахдаа асуудлыг эвтэйхнээр зохицуулснаар хэрүүл маргаан, хурцадмал байдлаас зайлсхийж чадна. Бизнесийн төсөл эсвэл санхүүгийн асуудалдаа шинэ чиг баримжаа олох нь дэвшил гарах боломжыг нэмэгдүүлнэ. Хэрэв та бизнесийнхээ орлого зарлагыг тооцож цаг гарган ажилласан л бол сайн үр дүнд хүрнэ. Ялангуяа мэрэгжлийн тал дээр өсөхийг эрмэлзэж байгаа бол захирал юм уу бусад эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзвал үр дүнтэй байх бөгөөд зарим матруудын хувьд энэ нь байр суурь нь өсөх юм уу цалин нэмэгдэнэ гэсэн үг.
Дэлгэрэнгүй »

245058b9d87120ccbigХумх
   Хумхынхан сарын эхээр ирэх гэнэтийн боломжуудад бэлтгэлтэй байхаас гадна амьдралд ховорхон тохиох боломжийг та алдах ёсгүй. Ирсэн хайрын зурваст хэт их хөөрцөглөх хэрэггүй. Бичсэн хүн нь хэн гэдгийг мэдэх хүртэл сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Харин хумхын оюутнуудын хувьд явц удаашралтай байна. Таны ойлгох чадварын түвшин доогуур байгаа тул тогтоолт муу байх болно. Анхаарал ихээр шаардах хичээлээ давтахаа түр зуур хойшлуулах нь зүйтэй. Мөн сарын дундаас хойш чиний чадвар гүн гүнзгийгээр өснө. Хүүхдүүдийн асуудлаар маш хүчтэй шийдвэр гаргана. Эцэг эхчүүд өмнөхөөс илүү анхаарал халамжтай болсон мэт санагдана. Ганц бие хумхуудын хувьд хайр дурлалын адал явдал таныг зогсоол дээр хүлээж байна.
Дэлгэрэнгүй »

Загас
   Сарын эхээр хөрөнгө мөнгөний хомсдолоос болж томоохон нийгмийн тэмдэглэлт үйл явдал саатаж магад. Ажлын газрын хүн тань таныг өөрийн санаагаа хэрэгжүүлэхээс тань өмнө ашиглаж магадгүй. Бүх зүйлийг ахин хяна гэхдээ гол санхүүгийн холбоо болон амьдралыг тань өөрчлөх чийдвэр гаргахаас татгалз. Нийтийн өмчтэй холбоотой маргаан таныг дотоод учир шалтгаанаа олж харахад туслах болно. Зарим загасныхан нь цагаа олон буруу зүйлсээ эргэцүүлж эсвэл буруугаа тайлбарлах боломжоо бусниулснаар сэтгэл хөдлөлийн өвчнөөр зовж магад. Баярын өдрүүдээр аялалаар хаа нэгтээ явах хүсэл тань дийлэшгүй байх болно. Яаруу шийдвэр гаргахаасаа өмнө хувийн болоод санхүүгийн байдлаа бодож үз.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Даваадалай: Хотын асуудлыг намын асуудал болгож болохгүй
    18 мин
  • Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн
    31 мин
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
    39 мин
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Баруун сэнстэй"-д гарсан түймрийг бүрэн унтраажээ
    59 мин
  • Япон улсад ажиллаж буй 11 монгол иргэн нийллэг зохион байгуулж, согтуурсан үедээ нэгэндээ хүч хэрэглэн танхайрчээ
    1 цаг 7 мин
  • “ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна
    1 цаг 13 мин
  • Бороотой өдрүүд айсуй
    1 цаг 37 мин
  • Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
    2 цаг 13 мин
  • МАН: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ
    2 цаг 34 мин
  • П.Наранбаяр: Боловсролын салбарын ажилтнууд хөнгөлөлт эдэлнэ
    2 цаг 48 мин
  • П.Анужин: Энэ парламентын үед ганц нам дангаараа засаглах боломжгүй
    3 цаг 53 мин
  • Д.Трамп Лос-Анжелес дахь жагсаалыг дарахаар 2000 Үндэсний гвардийн цэрэг илгээжээ
    4 цаг 3 мин
  • Ц.Сандаг-Очир: Хамтарсан Засгийн газар байгуулахгүй бол "хууль" УИХ-ын босго давахгүй
    4 цаг 19 мин
  • Ц.Даваасүрэн: Нийгмийн хүлээлтийг давсан Ерөнхий сайдыг тодруулахад хүндрэлтэй байна
    4 цаг 36 мин
  • 2025 оны ЭЕШ хаана, хэдэн цагаас болох вэ?
    4 цаг 41 мин
  • Өмнөговьд зорчсон тэмдэглэл: "Хүн хүнээ дурсахын гэгээ"
    4 цаг 58 мин
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
    5 цаг 0 мин
  • "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замын бүтээн байгуулалтаас бид юу хүлээх вэ?
    5 цаг 7 мин
  • ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 39 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан 6046 болжээ
    6 цаг 4 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Дараагийн засагт дайх үг
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
  • Б.Жаргалан: Ерөнхий сайд аа, та зүгээр л огцроод өгчих
24 баримт
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК