УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Жаргалан үг хэллээ.
Тэрбээр "АН-ын хамтарсан Засгийн газарт нэгдэж, хичээн ажилласан. Гэтэл та анх гарч ирэхдээ "Ах нарынхаа алдаа завхарлыг засна" гэж гарч ирсэн. Жагсагчид танаас ийм зүйлийг л шаардсан. Та залуусынхаа итгэл мөрөөдлийг хамгаалах үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд айдсаар бус итгэлээр улс орноо удирдах ёстой. Тиймээс би залуусынхаа, парламентын, Үндсэн хуулийн талд бат зогсоно. Та парламентыг хуваахгүйгээр өргөдлөө өгөөд огцорчихвол Монголын ардчилалд оруулах хамгийн том хувь нэмэр чинь байх болно" гэв.
Сэтгэгдэл (3)