
Тус төслийн хүрээнд монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс цувралаар концерт хийх бөгөөд, эхлэл нь болгож Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээс түүвэрлэн өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1-нд 19:00 цагаас "Тусгаар тогтнолын ордны концертын их танхимийн тайзнаа ганцхан удаа тоглож тоглох гэж байна
Тэрээр “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг дэмжиж урилгаар Ардын жүжигчин А.Долгор, ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ө.Уянга, Улсын филармоны гоцлол дуучин СТА Д.Отгонжаргал нар ая дуугаа өргөх гэнэ. Түүнчлэн Ардын жүжигчин , Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, Удирдаач МУУГЗ Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчид Удирдаач МУСТА Д.Түвшинсайхан нар хөг аялгууг эгшиглүүлэх ажээ.