Учир нь тус захын эздээс наймаачдад очих дарамт асар их болсон байна.
Тухайлбал захын удирдлага наймаачдыг дуртай үедээ дур мэдэн торгодог
байна. Энэ үйлдэл нь хэд хэдэн удаагийн давтамжтайгаар болсон хэрэг юм
байна. Мөн захын удирдлагууд 2011 онд наймаачдыг ажлын байраар нь
дарамталж хууль
бу

"Хүчит шонхор" захын түрээслэгчид өнгөрсөн сарын 30-аас эхлэн өлсгөлөн зарласан бөгөөд тэд өнөөдрөөс тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ. Тус зах нь 1000 орчим түрээслэгчтэйгээс тэдний төлөөлөл болох 100 орчим хүн уг тэмцэлд нэгдээд байгаа аж. Учир нь тус захын эздээс наймаачдад очих дарамт асар их байдаг байна.
Тухайлбал захын удирдлага наймаачдыг дуртай үедээ дур мэдэн торгодог
байна. Энэ үйлдэл нь хэд хэдэн удаагийн давтамжтайгаар болсон хэрэг юм
байна. Мөн захын удирдлагууд 2011 онд наймаачдыг ажлын байраар нь
дарамталж хууль
бусаар 3 сая төгрөг авсан байна. Энэ онд сайн дураараа эвлэлдэн
нэгдсэн ҮЭ-ийн хороог тарахыг шаарджээ. Энэ нь Монголын хувийн хэвшил
жижиг дунд үйлдвэр худалдаа үйлчилгээ аялал жуулчлалын салбарын ажилтны
үйлдвэрчний эвлэлийн холбоог томилсон дүүргийн засаг даргын захирамжийг
хүлээн зөвшөөрөхгүй үл тоомсорлож байгаа гэсэн үг гэж тус захын ҮЭ-ийн
хорооны дарга Ц.Сайнзаяа хэлж байгаа юм.
Сэтгэгдэл (2)