зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засаг ноёдын хэн нь хэн бэ?

2012-12-03
0
ЖИРГЭХ
Орон нутгийн сонгууль дуусч, Засаг ноёдыг томилох цуваа үргэлжилж байна. Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангайн хувьд өнгөрч дөрвөн жилд засгийн эрхийг барьж байсан Засаг дарга нараа улируулан томилсон бол бусад аймгуудын хувьд “битүү” хүнийг сонгоод байна. Ингээд одоогоор томилогдоод байгаа Засаг ноёдын хэн нь хэн бэ гэдгийг танилцуулъя.
5bde951db7b45446bigАТГ-д шалгагдаж байсан Б.Бадраа улиран сонгогдлоо
Өнгөрөгч лхагва гаригт болсон Өмнөговь аймгийн ИТХ-аар Засаг даргад Б.Бадрааг 100 хувийн саналаар улируулан сонгохоор болсон байна. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэл амд нэлээд их өртөж, тэр бүү хэл АТГ-д шалгагдсан Засаг ноёдын цуваанд багтаж, шалгагдсан. Түүнийг дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан хэрэгт шалгагдаж эхэлсэн боловч  прокурорын хяналтад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг нь хаасан байна. Түүнийг аймагтаа 14 километр хатуу хучилттай зам тендерийг өөрийн хөрөнгө оруулалттай “Далан говь” компанид өгч мөнгийг хувьдаа завшсан. Мөн төсвөөс 180 сая төгрөг хувьдаа завшсан гэж буруутгасан юм. Уг гомдлын дагуу АТГ-аас Б.Бадраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт  үйлдүүлэхээр хяналтад шилжүүлсэн боловч прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон юм.  Ийм дуулиантайгаар өнгөрсөн дөрвөн жилийг үдсэн түүний хувьд ийнхүү дахин Засаг даргаар томилогдлоо. 

Хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулгарсан Л.Ганболд Засаг дарга боллоо
Хөвсгөл аймагт хүчтэй ялалтыг байгуулж, Засаг даргын сэнтийд Л.Ганболд заларлаа. Түүний хувьд Хөвсгөл аймгаас УИХ-ын сонгуульд олон удаа нэр дэвшиж сонгогдож байсан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай өрсөлдөж, 24:17 гэсэн харьцаатайгаар ялсан байна. Тэрбээр 1972 онд төрсөн, залуу Засаг даргын эгнээг тэргүүлээд байгаа юм. Аймагтаа аялал жуулчлал, ноолуур боловсруулах бизнес эрхэлдэг тэрбээр нутагтаа нэр хүндтэй гавьяат багш П.Лхагвасүрэнгийн хүү аж. Өнгөрсөн дөрвөн жилд тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан байна.
Ш.Амгаланбаяр урилан сонгогдов 5bde951db7b45446big
Говь-Алтай аймагт ялалт байгуулан МАН-ынхан Ш.Амгаланбаярыг улируулан томиллоо. Түүний хувьд мөн л АТГ-т шалгагдаж байсан “задарсан” Засаг дарга нарын эгнээд бичигдэж байсан. Түүнд ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрхийг орон нутагт  олгосныг албан тушаалаа ашиглан  “Агсу-Алтай” гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөгийн комбайн худалдан авах эрх өгсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн юм. Мөрдөн байцаалтын явцад албан тушаалаа урвуулсан хэрэг нь нотлогдсон тул яллах дүгнэлт үйлдсэн. Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн.
5bde951db7b45446bigБагануурчид сахилга хүртэж, АТГ-д шалгагдаж байсан Ц.Сандаг-Очирыг сонголоо
Багануур дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очирыг томиллоо. Түүний нэрийг өнгөрсөн сарын 29-ний өдрийн Нийслэлийн ИТХ-ын ээлжит зургадугаар  хуралдаанаар  Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд өргөн мэдүүлсэн юм. Орон нутгийн сонгуулиар тус дүүргийн хувьд 25 мандатаас МАН-13, АН-12 суудал авсан юм. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хувьд тус дүүргийн Засаг даргаар ажилласан. Тэрбээр ажиллаж байх хугацаандаа хууль бус томилгоо хийсэн гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ хүртээд байсан. Түүний хууль бус томилгоо эсэргүүцсэн нэгэн иргэнийг зодсон тухай мэдээлэл ч тухайн үед хэвлэлээр гарч байсан. Мөн АТГ-аас Газрын тухай хууль, тогтоомжоор тогтоосон журмыг зөрчиж, газар олгосон гэсэн үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Түүнчлэн дүүргийн таван хороонд тус бүрийг нь 90 сая төгрөгөөр тооцон 450 сая төгрөгөөр эдэлгээ даах япон, солонгос машин сонгох тухай нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг чиглэлийг өөрчлөн Хятадаас машинуудаа нийлүүлсэн хэмээн шалгагдаж байсан ч хэрэг нь замхарсан.
АТГ-д шалгагдаж байсан Д.Тогтохсүрэнг томиллоо 5bde951db7b45446big
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Д.Тогтохсүрэнг улируулан томилжээ. тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд Засаг даргаар ажиллаж байсан боловч мөн л АТГ-аас албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Түүнийг орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ умартан Өвөрхангай аймгийн “Баянтээг” төрийн өмчит ХК-ийн захирал Н.Ганболдын хууль бус үйлдэлтэй хамтрагч болсон эсэхийг шалгаж өгөхийг хүссэн гомдлыг нутгийн иргэд гаргаж байжээ.  Түүнийг аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргаар сүүлийн найман  жил ажиллаж,  өөрийнхөө хүмүүсээр багаа бүрдүүлэн, их хэмжээний мөнгө завшсан хэмээн хардаж байсан аж. Бүр  нутгийн иргэд аймгийнхаа Нутгийн захиргааны ордонг Д.Тогтохсүрэнгийн “Өрхийн захиргааны  ордон” гэж нэрлэх болсон гэнэ. Уг гомдлын дагуу Д.Тогтохсүрэнг АТГ шалгасан боловч үндэслэлгүй гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Дорнод аймагт МАН-ын М.Бадамсүрэнг дэмжлээ
Дорнод аймгийн ИТХ-ийн 18 төлөөлөгчийн саналаар МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэнг тус аймгийн Засаг даргаар  томилсон байна. Энэхүү суудалд МАН-аас М.Бадамсүрэн, АН-аас Д.Цэрэнчимэг нар өрсөлдсөн ч олонх болж чадсан МАН-ынхан өөрийн хүнээ томилжээ. Түүний хувьд 2001-2003 онд “НИК” ХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газарт ШТС-ын эрхлэгч, 2007-2009 онд “Магнай трейд” ХХК-ийн аймаг дахь салбарын дарга, 2009 оноос Монгол Ардын Намын хорооны дэд дарга, 2012 оноос Дорнод аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан аж.
Баянхонгорын Засаг даргаар “битүү” нөхөр сонгогдов
Баянхонгор аймгийн Засаг даргаар АН-ын дарга Д.Жаргалсайхан томилогджээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН тус аймагт засгийн эрхийг барьж байсан бол энэ удаад уналтад орж, АН ялалт байгуулсан. Засаг дарга Д.Жаргалсайханы хувьд өмнө нь хувийн бизнес эрхэлдэг “битүү” нөхөр байсан аж.
Дорноговь аймгийг П.Ганхуяг даргална
Дорноговь аймгийн Засаг даргад  АН-ын дарга П.Ганхуяг, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Г.Ганбаатар нарын нэрийг дэвшүүлж, санал хурааж олонхын дэмжлэгийг нэр дэвшигч П.Ганхуяг авчээ.
Б.Даваа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Тогмид (122.201.22.50)
    Та нар больдоо.МАН гишүүн хүн л гэмт үйлдэл хийдэг гэж болохгүй.АН бол жинхэнэ луйварчид.Сонгууль луйвардана,хөрөнгө луйвардана.,айлын эхнэр луйвардана,хүүдүүдийг луйвардана,өвгөд хөгшидыг луйвардана,улс орноо луйвардана.Аль илүү байна.Найзуудаа удахгүй та нарыг луйвардана.
    2012 оны 12 сарын 04 | Хариулах
  • (182.160.57.190)
    амгаланбаяр чинь улаан авилгач . УС 15-ын уурын зуухны тендэрээс лав 10 мянган долларын авилга солонгос хүнээс авсан гэдэг юм билээ.
    2012 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан 6046 болжээ
    42 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 20 мин
  • Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна
    1 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурна
    1 цаг 49 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, үүлшинэ
    1 цаг 53 мин
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
    19 цаг 2 мин
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
    19 цаг 8 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
    19 цаг 30 мин
  • Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    20 цаг 1 мин
  • "Бэрх" олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлажээ
    20 цаг 15 мин
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
    20 цаг 29 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 41 мин
  • Зарим нутагт бороо орно
    21 цаг 1 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    Уржигдар 18 цаг 22 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    Уржигдар 14 цаг 25 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Уржигдар 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК