1990-ээд
онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан “Take me to your
heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг алдарт хитүүд нь
Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон “Michael Learns to Rock” хамтлаг 12
сарын 7,8-н буюу ирэх долоо хоногийн лхагва, пүрэв гаригт UB Паласын
концертийн их танхимд тоглох гэж байна.

1990-ээд
онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан “Take me to your
heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг алдарт хитүүд нь
Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон “Michael Learns to Rock” хамтлаг 12
сарын 7,8-н буюу энэ долоо хоногийн баасан бямба гаригт UB Паласын
концертийн их танхимд тоглох гэж байна. Энэ хамтлагийнхан 6-нд буюу Пүрэв гаригт Монголд ирэх юм байна. Тус хамтлагийг Монголд Evento
компани урьж авчирч байгаа юм. Харин ерөнхий зохион байгуулагчаар
оролцож буй Монголын Залуучуудын Холбоо хамтран ажиллаж байна. Дэлхий
даяар нийт 11 сая хувь цомгоо борлуулсан, Америк, Европ, Азид дээгүүр
жагсдаг алдартай хамтлагуудын нэг “Michael Learns to Rock” хамтлаг аялан
тоглолтдоо сонсогчдын чихэнд хоногшиж, хит болсон дуунуудаа
эгшиглүүлэхээс гадна “Шар айраг” хамтлаг тус тоглолтонд оролцох ажээ.
MLTR хамтлагийг “The Bootleg Beatles”-ийн Монгол дах тоглолтыг санаачлан
зохион байгуулсан “EVENTO” компани урьж, Монголын Залуучуудын Холбоо
зохион байгуулж байгаа юм. Уг төслийн зөвлөхөөр МУ-ын УГЗ, Монголын Рок
Поп Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион ажиллаж байна. “Michael
Learns to Rock” хамтлагийн гишүүд ч “Чингис хааны өлгий нутагт тоглолтоо
хийх гэж байгаадаа баяртай байгаа аж. Тус хамтлагийнхан 12 сарын 7,
8-нд Улаанбаатар хотод уулзацгаая” хэмээн хамтлагийнхаа вэб хуудсаар
дамжуулан мэдэгдсэн байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)