Эмч мэргэжилтэй хүн улс төрч хийх, жүжигчин хүн сэтгүүлч хийх гэх мэт
суралцаж төгссөн мэргэжлээсээ тэс өөр ажил эрхэлдэг хүмүүс манай нийгэмд
олон байдаг. Тэгвэл эзэмшсэн мэргэжлээрээ биш ч сонгосон ажилдаа амжилт
гаргаад явж байгаа олны танил хүмүүсийг цуврал болгон танилцуулж
байна. “Цуврал-4”
З.Баянсэлэнгэ: Бага эмч мэргэжилтэй
1991 онд Нийслэлийн 35-р сургууль, 1994 онд Дархан хотын Анагаах Ухааны Дунд Сургуулийг бага эмч мэргэжлээр, 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Англи, орос хэлтэй. Одоо бол УИХ-ын шинэхэн гишүүн.

Д.Арвин: Түүхийн багш
Тэрбээр түүхч мэргэжилтэй, МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн ч энэ чиглэлээр ажиллагаагүй юм. Гэхдээ түүхийн ухааны магистр, шинжлэх ухааны доктор цолтой. Тэрбээр УИХ-д Хэнтий аймгаас гурван удаа сонгогдсон бол энэ удаа Баянзүрх дүүргээс парламентад суух гэж байна. Д.Арвин монголчууд зах зээлд шилжиж байсан үед “Их Өргөө” барилгын компаниа байгуулж, өнөөг хүртэл амжилттай яваа. Д.Арвин ч ээжийгээ дагаад цэцэрлэгт байхаасаа л бүжиглэж, 14 дүгээр сургуульд байхдаа сургуулийнхаа бүжгийн аварга хүртэл болж байжээ. Дөрөвдүгээр ангид байхдаа хөгжим бүжгийн коллежийн балетийн ангид шалгалт өгөөд тэнцэж бүжгийн ангид орох гэж байсан удаатай аж.
МАН-ын шинэ дарга Ө.Энхтүвшин: Түүхч, сэтгүүлч
1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд Монгол Улсын Их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 1989 онд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академи төгссөн. Ө.Энхтүвшин түүхийн ухааны доктор. Англи, орос хэлтэй. Тэрбээр Улсын бага хурал, УИХ-ын хурлыг сурвалжилж байсан анхны цөөхөн сэтгүүлчдийн нэг. Ө.Энхтүвшин 1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймчоос хариуцлагатай нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж байжээ. УИХ-ын гишүүдээс хамгийн бага хэл аманд өртдөг гишүүдийн нэг юм.

ИЗНН-ын дарга С.Оюун: Геологич мэргэжлээрээ нэлээн олон жил ажилласан

С.Оюун 1981 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1987 онд Чехословак
улсын Карлын их сургуулийг геохимич мэргэжлээр, 1996 онд Английн
Кембрижийн их сургуулийн аспирантурыг тус тус төгссөн. Геологийн ухааны
доктор, орос, англи, чех хэлтэй. 1988-1998 онд
Монгол, Чехословакийн хамтарсан үйлдвэрт геологич мэргэжлээрээ ажиллаж
байсан бөгөөд 1990-1991 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт төслийн
мэргэжилтэн хийж байжээ. 1996-1998 онд Английн “Рио Тинто” компанид геологичиор ажилласан байна.

С.Ганбаатар долоон их, дээд сургуульд сурсан гэж ярьдаг бөгөөд анхных нь Германы инженерийн
бэлтгэл анги аж. Үүнээс хойш олон сургууль дамжжээ. Оросын Новосибирскт геодезийн дээд, цахилгаан техник, уул уурхайн дээд сургуульд сурч байсан. Мөн эдийн засагчаар Лондонд хотод, Хаммерсон Твестона гэдэг сургуульд Сантехникийн инженер мэргэжлээр төгссөн байна. Анх Хөрөнгийн биржийн мэргэжилтэн гэж хуурамч бичиг аваад хэлний курст суух гэж Англи руу явж байжээ. Очоод гудамжинд хог шүүрдэх, аяга угаах зэрэг янз бүрийн ажил хийж байв. 2010 онд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарыг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас шилдэг менежерээр тодруулжээ. 2012 оны сонгуулийн өмнө УИХ-д өрсөлдөхгүй гэж байсан ч тэрбээр гэнэт бие даан нэр дэвшихээр болсон юм. Түүнийг МАН-аас нэр дэвшинэ гэх яриа тарсан ч даруй эрс үгүйсгэсэн. Мөн ИЗНН-ын бага хуралд сууж харагдсан нь энэ намд орох гэж байна гэх хардлагыг төрүүлэв. С.Ганбаатар эхлээд Хан-Уул дүүргээс нэр дэвших байсан ч энэ тойргоос гарах магадлал муутай гэж үзсэн тул Дархан-Уул аймгаас нэр дэвшсэн.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)