
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсаны нэг жилийн ой, “Гурван тамир” клуб байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн ууган мастер Б.Содномзундуй агсны нэрэмжит сагсан бөмбөгийн анхдугаар наадам өнөөдөр эхэлж байна. Нийт өсвөр, насанд хүрэгчид, ахмадын 103 багийн 1500 гаруй тамирчид СТО болон Буянт Ухаа спорт цогцолборт аваргын цомын төлөө өрсөлдөж эхэллээ. Өчигдөр нээлтээ хийсэн тэмцээн өсвөрийн эрэгтэй 24 баг найман хэсэгт, эмэгтэй 15 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглож байгаа бол ахмадын эрэгтэй эмэгтэй нийлсэн 7 насны ангилалд 29 баг өрсөлдөж байна. Харин насанд хүрэгчдийн насны ангилалд эрэгтэй 24 баг найман хэсэгт хуваагдсан бол эмэгтэй найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа аж.
Тус тэмцээний үеэр нөхөрсөг тэмцээн явагдахаас гадна хот хөдөөгийн сагсан бөмбөгийн багш дасгалжуулагчдын анхдугаар зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр монголын сагсан бөмбөгийн спортын хөгжлийн шинэ чиг хандлагын талаар хэлэлцэж харилцан санал солилцох аж.

Монголын
үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсаны нэг жилийн ой, “Гурван
тамир” клуб байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн
ууган мастер Б.Содномзундуй агсны нэрэмжит сагсан бөмбөгийн анхдугаар
наадам өнөөдөр эхэлж байна. Нийт өсвөр, насанд хүрэгчид, ахмадын 103
багийн 1500 гаруй тамирчид СТО болон Буянт Ухаа спорт цогцолборт аваргын
цомын төлөө өрсөлдөж эхэллээ. Өчигдөр нээлтээ хийсэн тэмцээн өсвөрийн
эрэгтэй 24 баг найман хэсэгт, эмэгтэй 15 баг дөрвөн хэсэгт хуваагдан
тоглож байгаа бол ахмадын эрэгтэй эмэгтэй нийлсэн 7 насны ангилалд 29
баг өрсөлдөж байна. Харин насанд хүрэгчдийн насны ангилалд эрэгтэй 24
баг найман хэсэгт хуваагдсан бол эмэгтэй найман баг хоёр хэсэгт
хуваагдан өрсөлдөж байгаа аж.
Тус тэмцээний үеэр нөхөрсөг тэмцээн
явагдахаас гадна хот хөдөөгийн сагсан бөмбөгийн багш дасгалжуулагчдын
анхдугаар зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр монголын сагсан бөмбөгийн
спортын хөгжлийн шинэ чиг хандлагын талаар хэлэлцэж харилцан санал
солилцох аж.