Өнгөрсөн амралтын өдрөөр хорих ангид ял эдэлж байсан хоригдол амиа алджээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр хорих ангид ял эдэлж байсан хоригдол амиа алджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт эмчлүүлж байсан 47 настай эрэгтэй А өвчний улмаас амиа алдсан байна. Тэрээр тус эмнэлэгт элэгний архаг үрэвсэл оноштойгоор эмчлүүлж байсан аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байна.
Б.Чимэг