
24tsag.mn Үзэсгэлэнд оролцож буй хүмүүсийн дундаас хүүхэлдэй чимэглэгч Ж.Уснака гуайг онцолж байна. Тэрээр 40 гаруй жил энэ ажлыг хийж байгаа бөгөөд бүтээлүүд нь жил бүр нийслэлийн брэнд бүтээгдэхүүн болдог. Ж.Уснака гуай сайн ярьж, сонсож чадахгүй ч СТА, Алтангадас гэх төрийн одон медалиар шагнуулах хэмжээнд бүтээл туурвилаа хийсэн хүн юм.

- Өнөөдөр бүтээлүүдийнхээ дээжийг авчирсан юм. Ихэнхи бүтээлээ орхиод ирсэн. Бүтээлээ тавих зай талбай их багатай юм. Би хүүхэлдэй чимэглэгчээр 38 жил дагнан ажиллаж байна. өнөөдрийн энэ өдөрлөгөөр 16 нэр төрлийн бүтээлтэй ирсэн. Хамгийн сүүлд шинээр хийсэн бүтээл бол Хандгайн эврээр дөрвөн уулын савдагийг бэлгэдэж бүтээл хийсэн. Яст мэлхий дээр дөрвөн уулаа байрлуулж бүтээл байгаа.
- Энэ бүтээл хэдэн төгрөгний үнэтэй вэ?
- Үүнийг одоогоор үнэлээгүй. Нийслэлийн 73 жилийн ойд зориулаад ганцхан ширхэгийг хийсэн юм.
- Хүүхэлдэй чимэглэж зарахад хэр ашигтай байдаг вэ?
Модон хүүхэлдэй болон арьсан урлал хавсарч хийдэг. "Шарав"-ын нэрэмжит хивс чимэглэлийн үйлдвэрт анх ажиллаж байсан. Ажиллаж байсан үйлдвэр маань 1994 татан буугдсан. Түүнээс хойш өөрөө биеэ даагаад урлагийн бүтээлээ хийгээд явж байна. Түүнээс гадна өөртэйгээ адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд сургалт явуулдаг. Амьдардаг байрныхаа доод талын подволд сургалтаа явуулдаг. Төгсөж гарсан хүүхдүүд жижиг зүйлүүд хийгээд амьдрал ахуйгаа дээшлүүлээд явж байна. 100 гаран хүнд мэддэг чаддаг зүйлээ зааж сургасан. Бидний ажлыг дүүргээс их дэмждэг. Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл гэх мэт янз бүрийн зүйлээр харж үзсэний үр дүнд материал, түүхий эд, тоног төхөөрөмжөө авдаг. Хүүхдүүдээ сургаад бүтээлээ хийгээд явахад амьдралд их хувь нэмэртэй.
- Нэг хүүхэлдэй хийхэд хэдэн төгрөгний материал хэрэг болдог вэ?
- Материал нилээд ордог. Булганы үс гэхэд нэг хэл нь 40 мянга болдог. Торго дурданг бөөнөөр нь авч хүүхэлдэйгээ хувцасладаг. Хүүхэлдэй болон бусад үзмэрүүдийг гараараа зорж хийдэг. Хамгийн жижигхэн хүүхэлдэйгээ 7 хоног хийдэг бол сар гаран бүр жил хийдэг бүтээл бий.
- Өмнө нь бие даасан үзэсгэлэн гаргаж байсан уу?
- Яг бие даасан үзэсгэлэн гаргаж байгаагүй. Одоо нэг бие даасан үзэсгэлэн гаргая гэж бодоод л байна. Төрийн шагналд тодорхойлогдоод явж байгаа. Түүнийхээ дагуу иргэний танхимд үзэсгэлэнгээ гаргах юмсан гэж бодож байгаа. Үзэсгэлэн гаргах хүсэлтээ хаана тавихаа мэдэхгүй байна. Миний хийсэн бүтээлүүд дандаа брэндээр шалгардаг. Бүтээлээрээ уралдаан тэмцээнд ороод байнга тэргүүн байр, дэд байр авдаг. Брэнд бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарч байсан.
- Та өөрөө яг ямар мэргэжилтэй хүн бэ?
- Нягтлан бодогч мэргэжилтэй. Эмч нарын буруугаас болж сонсголоосоо салсан. Эмч нар хүчтэй эм дусааснаас болоод 18 настай байхдаа сонсголгүй болсон. Дараа нь хөлнөөсөө салсан. Гэсэн ч би улс орондоо хувь нэмрээ оруулах ёстой. Амьдралаа дээшлүүлэх ёстой гэсэн бодолтой яваа.
-

- Нарийн чимхлүүр ажил ихтэй. Энэ 18-р зууны үеийн шатрыг жил гаран хийсэн. Энэ бүтээлээ 500 мянган төгрөгөөр үнэлж зарж байгаа. Энэ шатрыг л хийхэд тэр үеийнх шатрыг харж судалгаа шинжилгээ их хийж байж бүтээсэн.
- Хүмүүс хэр их авдаг вэ?
- Манайханы худалдан авах чадвар муу. Жижиг бүтээлийг л авдаг. Түүнээс үнэтэй зүйлийг нэг их аваад байдаггүй.
Т.Хулан