МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж, МАХН хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргасан.

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж, МАХН хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргасан. Энэ талаар МАХН-ын Нийслэл буюу намын байгуулалт хариуцсан нарийн бичиг Г.Бямбасүрэн “Засгаас гарах шийдвэр “Шударга ёс” эвслээс гаргасан шийдвэр биш. Зөвхөн МАХН-ын Гүйцэтгэх товчооноос гаргасан шийдвэр. Н.Энхбаяр даргыг суллавал Засгийн газраас гарах эсэхээ эргэн харна” хэмээн мэдэгдсэн бол "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг " “Шударга ёс” эвслийн нэг нам нь хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргаснаар засгаас гарна гэсэн ойлголт байхгүй. Засгийн газраас гарах эсэх асуудлыг эвслийн Удирдах зөвлөл шийднэ. Удирдах зөвлөлөөр толгойлуулж эвсэл сонгуульд орсон учраас нэг нам дангаараа энэ асуудлыг шийдэхгүй л дээ. Харин нам дотроо шийдэж болно. Хууль зүйн хувьд дангаараа гарах нь зөв шийдэл биш. Одоогоор удирдах зөвлөл хэзээ хуралдах нь тодорхойгүй байна” гэв.
Б.Чимэг
Сэтгэгдэл (12)