Дэлхийн хамгийн үзэмжтэй цэцэрлэгт хүрээлэнгийн нэгд тооцогддог Сингапурын ботаникийн хүрээлэн нь 128 га талбайг эзэлдэг, дэргэдээ олон нийтийн амралт сувилал, ургамал судлал, байгаль хамгааллын сургалт, туршилт, судалгаа хийдэг шинжлэх ухааны институттэй. Цэцэрлэгийн төв хэсэгт 60 мянган цахирмаа цэцгийн үндэсний хүрээлэн бий бөгөөд 3000 гаруй зүйлийн ургамал бүхий амьд музей гэгддэг аж. Тус улсад албан ёсны айлчлал хийж буй улс орнуудын тэргүүн нар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд Сингапурын билэгдэл болсон цахирмаа цэцэг болон мод тарьдаг уламжлал тогтсон бөгөөд 2002 онд анх Монголын нэрэмжит мод суулгасан юм.
Сингапурт суугаа орон орны ДТГ шинэ жилийн өмнөхөн өөрийн орны модоо чимэглэн улс орноо сурталчилдаг бөгөөд энэ жил анх удаа Монгол Улсаас тус улсад суугаа ДТГ-ынхан улсынхаа нэрэмжит модыг сүлд мод болгон чимэглэсэн байна.