
Холбоодын цом”-ын аварга “Танан гарьд” багийн тоглогч Г.Алтангэрэлд
туслах сагсан бөмбөгийн хандивын тэмцээн энэ сарын есөнд Спортын
бэлтгэлийн төвийн “А”Зааланд зохион байгуулагдах гэж болно.

Холбоодын цом”-ын аварга “Танан гарьд” багийн тоглогч Г.Алтангэрэлд туслах сагсан бөмбөгийн хандивын тэмцээн энэ сарын есөнд Спортын бэлтгэлийн төвийн “А”Зааланд зохион байгуулагдах гэж болно. Сагсан бөмбөгийн спортод өсөх ирээдүйтэй тамирчин, авьяаслаг залуу гэгддэг Г.Алтангэрэл нь автомашины осолд орсны улмаас биеийн байдал тааруу байгаа аж. Одоогоор Энэтхэг улсын “Колумбиа-Ази” эмнэлэгт сэхээн амьдаруулах тасагт хэвтэж байгаа юм байна.
Тиймээс сагсан бөмбөгийн спортынхон түүний найз нөхөд, багийн хамт олон нь эмчилгээний зардалд зориулж, хандивын сагсан бөмбөгийн тоглолтыг зохион байгуулахаар болсон нь энэ юм. Мөн хандивын данс нээсэн гэнэ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй хоёр ангилалд болох ба олсон орлогыг түүний эмчилгээний зардалд хандивлана.