“Дижитал” хамтлагийн дуучин Бааварт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Өчигдөр “Дижитал” хамтлагийн дуучин Баавар буюу Ш.Батбаяр нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүллээ. Хэргийг сануулбал Ш.Батбаярыг өнгөрсөн нэгдүгээр сард УМБГ, ЭЦГ-ын ажилтнууд мансуурсан байхад нь баривчилсан. Түүнийг баривчлахад дэргэд нь хамтлагийн гишүүн Коби, С.Чулуунбаяр, Оргил нар хамт байжээ. Цагдаагийхан Ш.Батбаярын гэрт нэгжлэг хийхэд “айс” буюу амфитамин хэмээх бодис их хэмжээгээр илэрсэн байна. Иймээс тэднийг мансууруулах бодис оруулж ирсэн, хэрэглэсэн гэсэн үндэслэлээр саатуулсан юм. Одоогоор Баабарыг батлан даалтад гаргаад байгаа.
Сэтгэгдэл (8)