
МАХН-ын Удирдах зөвлөлийн хурлаас тус намын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлэхээ зосгоохгүй байгаа тул Засгийн газраас гарахаар болсон тухайгаа мэдэгдээд байна. Өчигдөр болсон энэ хурлаар бас нэгэн шийдвэр гаргасан нь МАН-ын дөрвөн гишүүнийг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулахтай холбоотой байжээ. Тэд УИХ-ын гишүүн М.Энхболд, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд нарыг авлига авсан байх магадлалтай гэж шалгуулахаар болсон аж.
Өмнө нь УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ц.Нямдорж нарыг С.Баттулга гишүүн АТГ-т шалгуулахаар өгсөн ч хэрэгсээгүй билээ. Тэгвэл энэ удаа тэднийг дарга нь авлигын хэргээр ял аваад байгаа МАХН-ынхан АТГ-т өгөхөөр болжээ. Энэ хүсэлтээ албан ёсоор гаргаагүй байгаа ч өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурлаар МАХН-ынхан М.Энхболд, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд нартай "дайн" зарлахаар шийджээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (15)