Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 1-нд Баянгол дүүргийн 14 дүгээр
хороо “Merdy” гэх буудалд буудлын ресепшн 24 настай эмэгтэй О-г боомилж
хөнөөсөн талаар манай сайт мэдээлсэн. Одоогоор уг буудлын үйл ажиллагааг
түр зогсоосон бөгөөд буудлын эзэн ажилчдаас цагдаагийнхан мэдүүлэг авч
байгаа юм байна.

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 1-нд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Merdy” гэх буудалд буудлын ресепшн 24 настай эмэгтэй О-г боомилж хөнөөсөн талаар манай сайт мэдээлсэн. Одоогоор уг буудлын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд буудлын эзэн ажилчдаас цагдаагийнхан мэдүүлэг авч байгаа юм байна. Мөн хэрэг гарсан орой буудлын эсрэг талд байрлаж ажиллагаа явуулдаг байсан авто засварын газарт шөнийн ээлжинд ажилласан хоёр ажилтанг хэрэгт холбогдуулан байцааж эхэлжээ.
Урьдчилсан байдлаар уг эмэгтэйг боомилж биш зүсч, түүнчлэн хамаг хувцсыг нь дотуур хувцастай нь тайлсан байсан учраас хүчиндсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс тодруулахад “Хэрэг мөрдөлтийн шатанд явна. Ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн үед буудалд, болон ойр хавьд нь байсан бүх хүмүүсийг байцааж байна. Хэрэг бүртгэл дөнгөж эхлээд явж байна” гэв.
Амиа алдсан эмэгтэй тус буудалд ажилд ороод удаагүй байжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (4)