Монгол-Германы хамтын ажиллагаа өнөө жил 50 нас хүрлээ

Монгол-Германы геологи, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн арга хэмжээг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас ХБНГУ-ын "BGR" буюу Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнтэй хамтран тэмдэглэж байна. Уг арга хэмжээ өчигдрөөс эхэлсэн бөгөөд гурван өдөр үргэлжилнэ. Энэ хүрээнд баярын хурал, баримтат кино, шагнал гардуулах ёслол, онол, практикийн эрдэм шинжилгээний бага хурал зэрэг хэсгээс бүрдэнэ. ХБНГУ-аас Халбооны эдийн засаг хөгжлийн яам, холбооны хамтын ажиллагааны яам, Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн, манай оронд ажиллаж байсан ахмад геологичид бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэй зочид хүрэлцэн ирж ойн арга хэмжээнд оролцож байна.