
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас маргааш "Тарималын сэлгээ" сэдэвтэй уулазалт, зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Уг зөвлөгөөнөөр буудай болон хүнсний ногоо тариалахдаа хөрсийг хэрхэн сэлгэх талаар ярилцах юм байна. "Тарималын сэлгээ" уулзалт зөвлөгөөнд Үйлдвэр, хөдөө, аж ахуйн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцоно. Тус зөвлөгөөн маргааш Монгол-Японы төвд 10 цагт эхлэх юм.
Т.Гэрэл