
Японы сумо бөхийн дэвжээг эзэгнэж байгаа монгол бөхчүүдийн зурагтай хувцас, тоглоом гээд янз бүрийн бэлэг дурсгалын зүйлс спорт сонирхогчдын дунд тун эрэлттэй байдаг. Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн дүрээр бурхан хүртэл бүтээсэн. Тэгвэл Токицүказэ дэвжээний бөх Токитэнкү Хүчитбаатарын зургийг нэгэн шүтэн бишрэгч нь хумс дээр гоёл болгон зуруулсан нь олны анхаарлыг татжээ.
Токитэнкү Хүчитбаатар нь 1979 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, одоо 33 настай ирээдүйтэй бөх юм. Тэрбээр 2002 онд анхны барилдаанаа хийсэн бөгөөд хамгийн өндөр цол нь Зүүний комүсүби юм. Токитэнкү Хүчитбаатар 10-р сарын нийт дүнгээр 420 ялалт 403 ялагдал 5 өнжсөн үзүүлэлттэй явж байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)