
Хүний хөгжил сангаас сар бүр олгож байсан 21 мянган төгрөгөө авч
чадаагүй иргэдийн бүртгэл өнгөрсөн долоо хоногоос Хөдөлмөр халамж
үйлчилгээний хэлтсүүдэд эхэлжээ.

Хүний хөгжил сангаас сар бүр олгож байсан 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн бүртгэл өнгөрсөн долоо хоногоос Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүдэд эхэлжээ.
Иргэд бүртгүүлэхийн тулд бичиг баримтаа, “Хүний хөгжил сан”-гийн дэвтрийн хамт авч ирэх гэнэ. 2011 онд 33117 иргэн, 2012 онд 83905 иргэн аваагүй байна. Давхардсан тоогоор 349022 иргэн “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө дутуу авсан буюу аваагүй байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)