
БНСУ-ын Хууль зүйн сайд Гуан Жэ Жин ирэх жилд авч хэрэгжүүлэх ажлын талаарх төлөвөлгөөгөө гаргасан байна.

БНСУ-ын Хууль зүйн сайд Гуан Жэ Жин ирэх жилд авч хэрэгжүүлэх ажлын талаарх төлөвөлгөөгөө гаргасан байна. Энэ жилд Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдарч байсан гадаадын иргэдийг саатуулан эх оронд нь буцаах , тэдний тоог багасгахад анхаарсан 1 дүгээр шатны эрчимт ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тэгвэл 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар шатны эрчимт ажил эхлэх гэнэ. Тодруулбал, гадаадын хууль бус иргэдэд хийх бичиг баримтын шалгалтыг улам эрчимжүүлэх, албан ёсны зохих визтэйгээр ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн бичиг баримтанд дахин шалгалт хийх юм. Мөн Солонгос иргэнтэй гэр бүл болж буй гадаад бүсгүйчүүдэд тавигдах шаардлага, гэрлэлтийн үнэн бодит байдал зэргийг ч маш сайн хянах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn