
Төрийн ордны “А” танхимд УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин энэхүү хуралдааны дараа эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох аж.

Төрийн
ордны “А” танхимд УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны
хамтарсан хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдаж, Засгийн газраас өргөн
мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг
хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин энэхүү хуралдааны дараа эдийн засгийн
байнгын хороо үргэлжлүүлэн “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх
тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Мөн тус байнгын
хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох аж.