
Өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт Бүгд Найрамдах Киркиз улсад болно. Энэ хуралд олон орны Ерөнхий сайд нар оролцоно. Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч уг хуралд оролцохоор Киргиз улсад очоод байна. Тэрбээр өнөөдөр ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд Ж.Сатыбалдиев нартай уулзах юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт өндөрлөсний дараа буюу маргааш эх орондоо эргэж ирнэ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)