
Энэ жил орон нутгийн төсвийг аймгийн захиргаанд нь хариуцуулж байгаагаараа онцлог. Гэтэл төсвөө батал гэж ийм бага хугацаа өгч байгаа нь шинэ засаг дарга нараа "робот" шиг ажилладаг гэж итгэснийх үү, эсвэл тэгэсхийгээд баталчихад болно гэж хайнга хандасных уу? Хөгжүүлнэ, сайжруулна гээд байгаа орон нутгийн хөгжлийг хэдхэн хоногийн дотор тодорхойлчихдог бол дөрвөн жил суух дарга нарын хэрэг байна уу гэх яриа ч сонсогдож эхэллээ.
Өнөөдөр аль аймгийн хэн гэдэг засаг дарга 2013 оны Орон нутгийн төсвөө баталж анхны ажилдаа дүн тавиулах нь вэ? Хэн нь улсын ажлыг хойш нь татаж, хуулийн хугацаанаас хоцрох нь вэ? гэдгийг харах үлдэв. Өнгөрсөн хавар баталсан Орон нутгийн сонгуулийн тухай "оройтсон" хууль орон нутгийн төсвийг оройтуулж байна.
Т.Гэрэл