УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан суманд иргэдийн саналыг худалдаж
авах зорилгоор мөнгө тараасан гэх Увс аймгийн МАН-ын дэд дарга
Н.Жамсран, Н.Лхагва, Т.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр
Баянгол дүүргийн шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд,
тэднийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний торгуулийн ял ногдуулав.

УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан суманд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан гэх Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, Н.Лхагва, Т.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд, тэднийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял ногдуулав.
Хэргийг сануулбал, Тэднийг Увс аймгийн тариалан сумын Бургастай багийн малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан хэмээн буруутгаж байгаа. Тэд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгч юм.
Мөн Увс аймгийн оюутнуудад мөнгө тараасан гэх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны референт байсан Ш.Чинбатын нарын мөнгө тараасан хэргийг энэ сарын 10-нд шүүнэ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)