
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн томоохон худалдааны төвийн хураамжийг зогсоох талаар мэдэгдсэн. Харин "Нарантуул" захын удирдлагууд энэ шаардлагыг нь хүлээж аваагүй учир ШӨХТГ-аас торгож, арга хэмжээ авахаар болоод байсан. Тэгвэл тус газраас мэдээлж байгаагаар "Нарантуул" зах өнөөдрөөс хаалгаар нэвтрэхэд иргэдээс ямар нэгэн хураамж авахгүй болжээ.
"Нарантуул" зах нь энэ зах зээл дээр бусдаас давамгай аж ахуй нэгж гэдэг нь тогтоогдсон тул ШӨХТГ-аас үйл ажиллагааг нь байнга хянаж байхаар болжээ. Эхний ээлжинд "Нарантуул" зах дээр эм, зэвсэг болон хар тамхины хууль бус наймааг зогсоохоор ажиллах юм байна.
Сэтгэгдэл (1)