Олон улсын шатрын холбооны (ФИДЕ) ерөнхийлөгч, Халимагийн экс тэргүүн Кирсан Илюмжинов ирэх хавар гэхэд Бурхан багш сүүдэрт нь суун гэгээрэл олсон гэх домогтой бодь модыг нутагтаа тарих гэж байна. Суулгацыг Шри Ланкаас авчрахаар үндсэндээ тохирчээ. Орост сургууль төгсөгчдийн 3 дугаар чуулганд ирж оролцсон Шри Ланкийн төлөөлөгчдийг Кирсан Илюмжинов ятгаж дөнгөжээ. Одоо Элстэйд бодь модыг хаана, ямар байгууламжинд, хэнээр хамгаалуулж суулгах вэ зэрэг бэлтгэл ажил эхэлж байна.


Сэтгэгдэл (1)