

60 цагдааг хар тамхи наймаалагчидтай тохирч тогтмол хэмжээний хураамж аваад, хууль бус үйл ажиллагааг нь мэдээгүй юм шиг өнгөрүүлсэн хэрэгт буруутган баривчилсан байна.
Мөн Рио-Де-Жанейро хотын гэмт хэргийн гол бүлэглэл болох “Red Command” бүлгийн хар тамхины 11 худалдаачинг баривчилсан байна.
Мөрдлөгийн ажлыг бараг нэг жилийн өмнөөс эхлүүлсэн байна. Мөрдөн байцаагчдын мэдээлж буйгаар баривчлагдсан цагдаа нар гэмт этгээдүүдээс мөнгө салгаад зогсохгүй тэдэнд зэр зэвсэг худалдаалдаг байсан нь илэрчээ. Цагдаа нар хар тамхи худалдаалагчдаас долоо хоногт 1200 доллар хурааж авдаг байсан байна.
Рио-Де-Жанейро хотын эрх баригчид хөл бөмбөгийн 2014 оны “World Cup” болон 2016 оны олимпийн наадам болохоос өмнө гэмт хэргийн тоог багасгахыг ихээр хичээж байгаа юм. Тиймээс эхний ээлжинд дотроосоо цэвэрших буюу авлигад өртсөн цагдаа нарыг баривчилж, шийтгэж байгаа нь энэ аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)