зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЦЭГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй хийсэн эчнээ мэтгэлцээн

2012-12-05
0
ЖИРГЭХ

    af459c426294210big Цѳмийн Энергийн Газрын түр даргын үүргийг түр хамаарагч Н.Тэгшбаярын "Өдрийн сонин"-ы сурвалжлагчид өгсөн ярицлагыг ашиглан Цөмийн эсрэг хөдөлгөөний гишүүн нэгэн сонирхолтой эчнээ "мэтгэлцжээ".


Н.Тэгшбаяр (H.T.) : “Манай төсвийн багц таван тэрбум төгрөг ч хүрэхгүй. Инээдтэй төсөвтэй газар шүү дээ. Гэтэл Америкийн энэ чиглэлийн судалгааны лабораториудын нэг жилийн төсөв л гэхэд хэдэн тэрбум ам.доллар байдаг.”
Цѳмийн эсрэг хѳдѳлгѳѳний гишүүн (Ц.Э.Х.Г.): Эрхэм дарга Монголыг Америктэй харьцуулдаг нь, тэр тусмаа цѳмийн салбарыг нь адилхан зиндаанд тавих гээд байгаа нь ямар логик вэ?

H.T: “Манай салбарт уран олборлох тохиолдолд төрийн хувь эзэмшил улсын төсвөөр хайгуул хийсэн эсэхээс хамаарч 34 ба 51 хувиас доошгүйг “Мон-Атом” төрийн өмчит компаниар дамжуулан төр эзэмшин, хяналтаа тогтоодог. Ингэж хуульчлагдсан учир алхам бүр нь улсын хяналтанд, Үндэсний аюулгүй байдлын бодлогын хараанд, ард түмний мэдэлд байгаа гэж ойлгож болно. Ганц хүнээс хамаарах шийдвэр энэ салбарт байхгүй. Манай агентлаг бол тохируулах л чиг үүрэгтэй.”

Ц.Э.Х.Г: Ард түмний мэдэлд байгаа гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй. Ард түмнээс уранаа ухах уу гэж хэн ч асуугаагүй. Цѳм болон урантай холбоотой үндэсний аюулгүй байдлын бодлогыг ард түмний санал асуулгаар шийдсэн билүү. Харин ч энэ асуудлыг улсын нууцын зэрэглэлд оруулж энэ тухай ам ангайсан болгоныг хариуцлага тооцохоор заналхийлж байгаа биш гэж үү. Танай байгууллага тохируулах үүрэгтэй гэж та хэллээ. Яг юyг тохируулах гээд байгаа юм бол. Ард иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж ард иргэддээ үйлчлэх тѳрийн бусад байгуулаггуудын нэг гэж бодож байлаа. Гэтэл засаг тѳрд, эрхэм ерѳнхийлѳгчид тохируулж ажиллах гэсэн үг үү. Тийм бол танай байгууллага гэж байгаад яах юм, татан буугдсан нь дээр биш үү.

H.T: “Гэхдээ тэд нар энэ салбарыг урагшлуулж, сайн ажиллуулж чадаагүй. Хар л даа. Манай салбарын шийдээд гаргасан асуудлууд нь шүүх дээр байна. Шийдэх гэж байгаа нь хүлээгдсээр байгаа. Дүрслээд хэлэхэд хорхогны халуун чулуун дээр суусан мэт орчинд ирчихээд байж байна.”

Ц.Э.Х.Г: Танайхыг уран олборлохыг улайран хѳѳцѳлдѳх ураны лицензийн наймааны,цѳмийн янз бүрийн гэрээ хэлэлцээ хийдэг “муу нэртэй луу данстай” байгууллага гэж бид ойлгодог. Таны хэлж буй урагшлуулна гэдгийг тэгээд юу гэж ойлговол зохих вэ. Шүүх дээр бѳѳгнѳрѳѳд гацчихаад байгаа урантай холбоотой асуудлуудаа тэгээд яаж шийдвэрлүүлэх гэсэн юм бол.

H.T: “Үнэндээ манай салбар асуудал ихтэй байгаа бол МАН-ынхны бодлогын үр дүн. Юун дээр алдаж оносноо дүгнээд засахын оронд алдаагаа бусад руу түлхээд байж болохгүй”

Ц.Э.Х.Г: Тэгвэл МАН-ын бодлогыг үргэлжлүүлэхийн учир юу вэ? Ардчилсан Намыг өөр бодлого явуулаарай гэж монголын ард түмэн та нарт саналаа өгсөн. Буруу бодлогыг нь залруулаачээ гэж Ардчилсан Намыг сонгосон шүү дээ. Нэг талаас 2010 оны 7 сарын 15-нд шинэчлэгдсэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (3.2.4.4 зүйл), 2009 оны 6 сарын 25-нд батлагдсан “Төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, 2009 оны 7 сарын 16-нд батлагдсан “Цөмийн энергийн хууль” хүчин төгөлдөр байна. Нөгөө талаас Шинэтгэлийн Засгийн Газар Цөмийн технологи хөгжүүлэхгүй гэлээ.
Уран олборлохыг монголын ард түмэн зөвшөөрөхгүй. Монгол улсад Цөмийн энергийн газар хэрэггүй, харин Цацрагын хяналтын байгууллага жинхэнэ утгаараа хэрэгтэй байна.

H.T: “Аливаа асуудлын голыг ололгүй, шууд ингэнэ, тэгнэ гэж дүгнэдэг нь буруу. Асуудалд бодитоор, шинжлэх ухааны үндэстэй хандах хэрэгтэй”

Ц.Э.Х.Г: Харин ч уранаа огт ашиглахгүй гэдэг нь асуудлын голыг яг олоод байгаа хэрэг биш үү. Ард иргэдээсээ асуулгүй шууд л бодлого тодорхойлоод уранаа ухаад эхэлдэг нь тэгээд асуудлыг хүчиндэж шийдээгүй хэрэг үү?. Уран олборлоход ухаад гаргасан шороо нь бараг тэр чигтээ цацрагийн хортой хог болдог ба байгаль, хүн малд хортой гэдэг нь тэгээд бодитой биш бѳгѳѳд шинжлэх ухааны үндэсгүй хэрэг үү.

H.T: “Газрын тосны нөөц дэлхий даяар хумигдаж байгаа. Байгаль орчны нөлөөнөөс шалтгаалж нүүрс шатааж, эрчим хүч гаргах эрсдэлтэй болсон зэргээс болоод хүн төрөлхтөн атомын эрчим хүчийг хэрэглэх нь дамжиггүй. Сэргээгдэх эрчим хүч эрчимтэй хөгжиж байгаа, улс орнууд үүнд их анхаарал тавьж байгаа ч эрчим хүчний найдвартай эх үүсвэр болж чадаагүй л байна. Тиймээс Монгол Улс уранаа ашиглах хэрэгцээ гарах нь дамжиггүй.”

Ц.Э.Х.Г: Тэгшбаяр дарга хүн тѳрѳлхтѳний ѳмнѳѳс маш их санаа зовоод байгаа гэж ойлголоо. Цѳмийн энергийн газрын түр зуур хамаарагч эрхэм та бээр гадны орны ард иргэдийн тѳлѳѳ сэтгэл зүрхээ шаналгаж бачимдахаа түр азнаад Монголын ард түмэн, Дорнодынхон, Дорноговьчуудынхаа тѳлѳѳ ѳчүүхэн ч атугай санаа тавина байгаа. Манай улсын хувьд нүүрсээ шатаагаад, сэргээгдэх эрчим хүчээ хѳгжүүлээд явахад ямар дэлхийн зургаан тэрбум хүнд зориулж эрчим хүч үйлдвэрлэх гэж байгаа биш гуравхан сая Монголчуудын эрчим хүчний асуудлыг тэр гурван сая хүндээ ч бас тэдний үр удамд нь хал балгүй эрчим хүч үйлдвэрлэх тухай л уг нь ярилцаж байгаа гэж бодох юм. Эрхэм Тэгшбаяр та харин ѳѳрѳѳ асуудалд бодитой, шинжлэх ухаанчаар хандвал яасан юм бэ.

H.T: “Гадны улс орон гаргасан цөмийн хог хаягдлын асуудал манайд огт хамаагүй. Түүнийг бид хийхгүй. Ерөнхийлөгчийн зарлиг хүртэл гарчихсан байгаа. Ерөнхийлөгчийн зарлигийг давж гишгэдэг хүн засагт ажиллаж таарахгүй.”
Ц.Э.Х.Г: Монголын цѳмийн санаачлага гэдэг нь олон арван жилээр үргэлжлэх, уран ухахаас эхлээд ѳлгий нутагт нь эргүүлж авчирч булах хүртэлх иж бүрэн цѳмийн циклийн үйлчилгээтэй холбоотой аймшигт төсөл, санаачлага гэсэн баримтууд бий. “Монголын Цөмийн санаачлага” гэдгийг зүйлийг та юу гэж тайлбарлах вэ?
Учир нь энэ ухагдхууныг Цөмийн энергийн газрыг удирдаж байсан С.Энхбат, Г.Манлайжав нар өөр өөрөөр тайлбарласан байдаг. Мөн Викилийкс дээр бас өөр баримт нь бий. АНУын ерөнхийлөгч Б.Обама Монголын цөмийн санаачлагыг дэмжиж байна. Та нарт их баярлаж байна гэдэг. Нууцалж ядаад байгаа нь, янз янзаар буруу зөрүү тайлбарлах гэж оролдоод байгаа нь монголын ард түмнийг башир арга хэрэглэж манийхаа толгойг бас л эргүүлэх гээд мэдэн будилаад байна уу гэж сэргэмжилж байхад таны дээрх тайлбар хангалтгүй гэдгийг та эрхбиш мэдэж байгаа.

   Цөмийн энергийн газрыг хариуцаж байгаа хүний хувьд, Ардчилсан ил тод байдлыг дээдэлдэг Шинэтгэлын засгийн хүний хувьд Монголын цөмийн санаачлага гэж юу вэ? гэдгийг монголын ард түмэнд үнэн зөвөөр нь ойлгуулж тайлбарлахыг танаас шаардаж байна. Ерѳнхийлѳгчийн зарлиг цѳмийн хаягдал булах боломж бүрдүүлсэн хуулийн цоорхойг бѳглѳж чадах юм уу. Эсвэл ард иргэдийн эсэргүүцлийг түр зуур намжаах гэсэн оролдлого биш биз. Нэг ерѳнхийлѳгч огцроход зарлиг хүчингүй болно харин ѳнѳѳ хууль бахь байдгаараа үлдэнэ. Тэр хуулийн цоорхойг бѳглѳхийн тулд ард иргэдийн тэргүүн эгнээнд чухамдаа танай байгууллага явах учиртай биш бил үү.

H.T: “Ер нь сүүлийн үеийн бүх дэвшилтэт технологи энэ салбарын хөгжилтэй шууд холбогдож байна. Үүнийг ашиглахгүй гэдэг бол “Ferrari” жолоодохгүй морь унана гэдэгтэй л адил. Гэхдээ нэг л өдөр “Ferrari” унах шаардлага гарна шүү дээ.”
Ц.Э.Х.Г: Цөмийн эрчим хүчний салбарын сөнөлт, сэргээгдэх эрчим хүчний сэргэн мандалт тодорхой болсныг олон улсын хэмжээнд аль хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн асуудал шүү дээ.Та цөмийн технологи хэрэглэж сурахгүй бол хөгжлөөс хоцорно, Феррари унахгүй, морио унаад, модоо бариад явна гэсэн санаа шургуулах гээд байх шиг. Харин тэр Италчууд чинь цөмийн энергигүйгээр тэр Ферраригaa хийчихээд унаад давхиад байна даа. Итали улс Чернобылийн ослын дараа бүх ард түмний санал асуулга явуулж Атомын Цахилгаан станцаа унтраагаад өнөөг хүртэл дахиж ашиглаагүй. Эрсдлээс ингэж л хамгаалдаг юм байна. Феррари ч унадаг юм байна.

H.T: “Аль нь аюулгүй, аль нь аюултай гэдгийг ойлгодог байх шаардлагатай. Тэгэхгүйгээр хүмүүсийг хоосон айдсаар тоглоод байна шүү дээ. Цөмийн хаягдал хортой учраас Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигаар хориглочихсон. НҮБ-аас Монгол Улсыг цөмийн зэвсэггүй орон гээд зарлачихсан. Аюултай асуудал нь манайд огт хамаагүй.”
Ц.Э.Х.Г: Уран аюултай юу үгүй юу гэдгийг хэн ч ойлгохоор мэдээллийн зуунд бид амьдарч байгаа. Бид хүмүүсийн айдсаар тоглодог юм байж тэгвэл та бүхэн уран цѳмийн аюулаар нь тоглоод байгаа юм биш үү. Цѳмийн санаачлага тѳсѳл гэдэг нь цѳмийн зэвсэггүй орон гэж зарлахтай дотроо зѳрчилдѳхгүй гэж ойлгож байгаа. Яагаад гэхээр цѳмийн зэвсэг хийх эрсдэлгүй оронд л гадаадын хэрэглэсэн цѳмийн хаягдал түлшийг булахад нэн тохиромжтой. Энэ чинь л тэр гайтай цѳмийн санаачлагын гол агуулга гэж бид хардаад байгаа юм шүү дээ.

H.T: “Гадаадын улс орнуудын цөмийн хаягдал Монгол Улсад булшлах асуудал огт байхгүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.”
Ц.Э.Х.Г: Гадаадын оронд цөмийн хаягдлын ганц ч эцсийн булш байхгүй, газраа ч сонгож чадахгүй ард түмний эсэргүүцэлтэй тулгараад яахаа мэдэхгүй байна. Монголын нутгаас олборлосон уранаар гадаад орнууд түлш хийгээд шатаагаад дууссаны дараа тэр шатсан түлш – цөмийн хаягдлыг хаана булах вэ? Тэр цөмийн хаягдал хэний өмч вэ? Түүнийг ямар гэрэээгээр баталгаажуулсан вэ?гэсэн асуултанд хариулт өгөхийг хүсье.

H.T: “Орчин үед ураны хүдэр боловсруулаад гаргасан нунтаг нь шар өнгөтэй биш шүү дээ. Боловсруулаад хэрэглэсэн технологиосоо хамаараад бор, эсвэл хар өнгөтэй байдаг. Дээр үед л шар өнгөтэй нунтаг гардаг байсан. Түүгээр нь нэрлээд заншчихсан буруу хэллэг юм. Байгаль дээр байгаа ураны хүдрийг тээрэмдэж нунтаглаад, нунтагийг нь хүчиллэг шингэнээр угаагаад хатаасны дараа гарсан нунтагийг хэлж байгаа юм.”

Ц.Э.Х.Г: Шар ѳнгѳ нь бор байдаг байж. Бор боллоо гээд хаягдал хог нь хоргүй болчихгүй. Дорнодчууд, Дорноговьчуудыг цацрагийн хороор зугуухан хордуулж байгаа тухай, гүний усаар уусгаж “шар-бордуу” нунтаг гаргахдаа гүний усыг бохирдуулж байгаа тухай тулгамдсан асуудал ярьж байгаа юмсан. Шар ч байна уу, бор ч байна уу ер нь нѳгѳѳ ферраритай адилхан улаан ч байсан ер нь хэнд хамаатай юм бэ.

H.T: “Энэ нунтаг нь химийн бодисынхоо хувьд хортой. Харин радиацын хувьд хор нөлөө багатай. Дэлхий дахинд уг нунтагийг цааш боловсруулах үйлдвэр рүү явуулахдаа металл саванд хийгээд зөөвөрлөдөг. Аюулгүй ажиллагааны норм журмыг мөрдвөл ямар ч аюулгүй.”
Ц.Э.Х.Г: Уран олборлоход, шар нунтаг үйлдвэрлэхэд олон төрлийн аюул, эрсдэл байгаа. Гарч болзошгүй аюул осол хордолтыг хэн хариуцах вэ? Олон улсад үйлчилж байдаг цацрагаас хамгаалах хамгийн гол зарчим бол цацраг идэвхит бодисыг идэвхжүүлсэн, аюултай хэлбэрт оруулсан хүн, байгууллага, компани тухайн этгээдийн үйл ажиллагаанаас үүдэн гарах бүх хор хөнөөл, нөхөн сэргээлт, хохиролыг ганцаараа хариуцна гэсэн зарчим байдаг. Энэ зарчмын хэрэгжилтийг улс нь хянаж, хариуцна. Энэ зарчим Монголд үйлчлэх үү? Мардай дээр үйлчлээгүй. Дорноговьд үйлчлэх үндэслэл байна уу?

H.T: “Хөрөнгө оруулагчид гарах хэнд ч ашиггүй шүү дээ. Хөрөнгө оруулагчдыг дэмжиж хамтарч ажиллах нь зөв бодлого.”
Ц.Э.Х.Г: Малынхаа бэлчээр, ѳвс ногоо, уудаг усаа, хѳрс шороогоо цацрагийн хороор хордуулж ѳѳрсдийнхѳѳ болон үр удмынхаа эрүүл мэндийг эрсдэлд оруулах ард түмэнд харин ч ашиггүй л баймаар юм. Ард иргэдийн эрх ашгийг юман чинээ бодохгүй нэр тѳр албан тушаал хахуулийн мѳнгѳнд шунагсад эсвэл даяарчлалын үеийн неолибералчдад л ашигтай байж мэдэх юм.

H.T: “Хэдэн жилийн дараа надаас хариуцлага нэхвэл хэлэх зүйлтэй сууна. Хүүхэд төрөнгүүтээ алхдаггүй биз дээ.”
Ц.Э.Х.Г: Хэдэн жилийн дараа юугаа хэлэх юм бол доо. Би ард иргэдийг уранаар ингэж тэгж хордууллаа, гадныханд ингэж тэгж үйлчилсэн гээд сууж байх гээ юу. Тийм л бол яг одоо л больчих хэрэгтэй шүү дээ. Заавал хүүхэдтэй ѳѳрийгѳѳ адилтгаж яах вэ. Мѳлхѳж, алхах гэсээр байтал чинь цѳмийн санаачлага гэгч тѳсѳл аль хэдийнээ хэрэгжээд ард иргэд хохирох гээд байна шүү дээ.

H.T.: “Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахаар ярьж байгаа ч технологийн хувьд шийдлээ олоогүй асуудлууд байсаар л байна. Нар үргэлж шарахгүй, салхи тогтмол үлээхгүй.Нар, салхиар гаргаж авсан эрчим хүчээ нөөцлөөд хэрэгтэй үед нь буцааж ашиглана гэх юм бол дэлхий дээр байгаа бүх батарей нийлээд ч дэлхийн эрчим хүчний хэрэгцээг арван минут л хангана. Иймээс байгалийн хий, нүүрс, уран гэх мэт тогтвортой эх үүсгэвэрүүдээс эрчим хүч гаргаж авсаар л байх нь гарцаагүй.”

Ц.Э.Х.Г. : Та дэлхийн эрчим хүчний асуудалд санаагаа чилээгээд эхэллээ. Цѳмийн энергийн газар чинь уг нь Монгол улсынх шүү дээ, Харин Монгол улсын хувьд сэргээгдэх эрчим хүчээ нүүрстэйгээ хослуулаад ашиглах бүрэн боломжтой. Энд бас нэг зүйлийг сануулахад таны магтаад байгаа ураны асуудал бол байгалийн хий, нүүрс хоёртой харьцуулшгүй гай гамшиг.

H.T.: “Цөмийн технологи бидний амьдралд олон салбарт үр ашгаа өгч байгаа шүү дээ. Цацрагаас айгаад байгаа юм бол бүгдийг нь зэрэг ярих хэрэгтэй. Шатаагаад ил задгай хаясан үнс тэр чигтээ цацрагтай.“

Ц.Э.Х.Г.: Бид энд уран олборлох тухай, цѳмийн хаягдал түлшний тухай хѳндѳж байгаа гэж ойлгосон юмсан.. Шатаасан үнс, тамхи татах гэх мэт цөмийн лоббичдын сонгодог аргументууд. Тэмээ ямаа 2 ялгаа юу байсан юм, хоёулаа л амьтан шүү дээ гэсэнтэй адил логик юм даа.

H.T: “Нар, салхины эрчим хүч, гибрид машин, гар утас гээд ихэнх өндөр технологийн бүтээгдэхүүний амин чухал түүхий эдэд ураны газрын ховор элемент болох уран, тоорий бүлгийн элементүүд их хэмжээгээр байдаг. Тийм байхад бид цацрагаас айгаад татгалзана гэвэл XXI зуунааас ухарч байна гэсэн үг. Гар утас хэрэглэх хэрэггүй, нүүрс биш аргалаа түлэх ёстой, машин унахгүй гэсэнтэй л адил. Өөрөөр хэлбэл дэлхийн улсуудтай өрсөлдөхгүй л гэсэн үг.”

Ц.Э.Х.Г: 21-р зуунаас ухарна гэнэ үү. За байз хэн нь ухраад байгаа юм бол. Ирээдүйд атомын цахилгаан станцаас татгалзах хэрэгтэй гээд байгаа нь уу эсвэл татгалзахгүй гээд байгаа нь уу. Тэртэй тэргүй хүний гарт сүйрч байгаа байгаль дэлхийгээ авран хамгаалах хѳдѳлгѳѳн чинь тэгэхээр ухралт болж байна уу. Дэлхийн улсуудтай ѳрсѳлдѳж болно оо. Харин яаж ѳрсѳлдѳх вэ. Гар утас хийж ѳрсѳлдѳх гээд байгаа юм уу, эсвэл газрынхаа ховор элемент гадаад руу гаргаж, нутаг орноо сүйтгүүлэх гээд байна уу. Дэлхий дээрх хүмүүсийг гар утас бариулахын тулд Монголын байгаль сүйдэх ёстой гэж үү.

H.T: “Нэг зүйлийг нэмж хэлэхэд тэдэнд эх орноо гэсэн сэтгэл байгааг гүнээ ойлгож байна. Нөгөө талаас энэ салбарт ажиллаж байгаа надад, манай салбарынханд ч гэсэн тийм сэтгэл бий. Тиймээс тэр хүмүүс манай цацрагийн хяналтынхантай хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр хэзээ ч манай агентлагийн хаалга нээлттэй. Манай хяналтын чиг үүрэг энэ хүмүүсийнхтэй нэг зүг рүү харж байгаа. Ингэх нь ч зөв гэдэгт итгэлтэй байна. Маш тодорхой хэлэхэд Цөмийн хаягдал орж ирнэ гэдэг асуудал огт байхгүй гэдгийг дахин хэлмээр байна.”
Ц.Э.Х.Г: Манай хѳдѳлгѳѳнийхѳн эх орноо гэсэн сэтгэлээ л илчлэх гээд тэмцээд байгаа юм биш л дээ. Харин та нарыг эх оронч бай гэж сануулаад байгаа юм. Эх оронч бай л даа, та нар. Та нар чинь ядаж л Монгол хүн биз дээ. Гадны түнш ч бай, ерѳнхийлѳгчийн даалгавар ч бай, та нар эхлээд Монгол улс, Монгол ард иргэдийнхээ эрх ашгийг бод л доо.

Эчнээ мэтгэлцсэн,
Харуул-Ард овогт Монгол-Богд
Монголын Цѳмийн Эсрэг – Голомт Хѳдѳлгѳѳний гишүүн.

Ярилцлагын эхийг (Эх сурвалж: ѳдрийн сонин ) эндээс үзнэ үү.
golomt.org

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 123 (103.9.90.130)
    ug ni tsahilgaan stantsiig ni barichihval ih heregtei ll baih. yadaj orosoos baga hamaaraltai bolno do
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
    13 цаг 23 мин
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
    13 цаг 29 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
    13 цаг 51 мин
  • Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    14 цаг 23 мин
  • "Бэрх" олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлажээ
    14 цаг 36 мин
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
    14 цаг 50 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 3 мин
  • Зарим нутагт бороо орно
    15 цаг 22 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    Уржигдар 18 цаг 22 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    Уржигдар 14 цаг 25 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Уржигдар 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Уржигдар 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    2025-06-06
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    2025-06-06
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    2025-06-06
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Дараагийн засагт дайх үг
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК