Олимпийн хүрэл медальт, Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, гавьяат тамирчин
С.Батцэцэгийг жирэмсэн эмэгтэйг зодсон гэх мэдээлэл хэвлэлээр гараад
байсан. Харин тус мэдээллийг үгүйсгэж Б.Батцэцэг мэдээлэл хийлээ. Тэрээр
ярихдаа “Баянгол дүүргийн 3-дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино
театрын урд талын зогсоолд машинаа байрлуулах гээд тэр хүмүүстэй
маргалдсан.

Олимпийн хүрэл медальт, Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэгийг жирэмсэн эмэгтэйг зодсон гэх мэдээлэл хэвлэлээр гараад байсан. Харин тус мэдээллийг үгүйсгэж Б.Батцэцэг мэдээлэл хийлээ. Тэрээр ярихдаа “Баянгол дүүргийн 3-дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын урд талын зогсоолд машинаа байрлуулах гээд тэр хүмүүстэй маргалдсан. Урд талын машины жолооч бүсгүйгээс “Машинаа жаахан холдуулаад зогсоочих тэгэх үү. Та нарыг машинаа жаахан цаашлуулчихвал болчих гээд байх юм” гэхэд “Хуцаад бай янхан минь. Дуугүй зайл” гэж доромжилсон. Учир зүггүй хашгичаад байсан. Тэгж байтал араас нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн гарч ирсэн. Хүүхэн нь намайг “Зайл янхан минь. Цаашаа биеэ үнэлээд яв” гэсэн. Би үнэхээр гайхсан. Намайг бүр үсдэж аваад бөөн юм болсон. Би биеэ хамгаалахын тулд цааш нь түлхсэн чинь хальтраад уначихсан. Хамараас нь цус гарч байгаа харагдсан. Удалгүй цагдаа ирж салгасан. Түлхэж унагасан хүүхнийг жирэмсэн байсан үгүйг би анзаараагүй. Гэхдээ тэр эмэгтэйн биед ямар ч бэртэл гараагүй. Зөвхөн хамраас нь л жаахан цус гарсан. Тэд Баянгол дүүргийн шүүхэд хандана гэсэн. Яг үнэндээ тэр эмэгтэй биш би зодуулсан” гэсэн юм.
Сэтгэгдэл (31)